Бүсийн дадлагажуур

       Нислэгийн удирдагч нарыг сургах, бэлтгэхэд үйлдвэрлэлийн ажлын байранд сургалт, дадлагыг зохион байгуулах нь эрсдэлтэй байдаг учраас Нислэгийн удирдагчийн дадлагажуурыг ашигладаг ба энэхүү тоног төхөөрөмж дээр үйлдвэрлэл дээр бий болдог хүндрэлтэй болон эрсдэлтэй нөхцөл байдлыг хиймлээр бий болгон нислэгийн удирдагчийг сургах, дадлагажуулах, туршлагажуулах үйл ажиллагаанд ашиглах үндсэн зорилготой болно.

Бүсийн дадлагажуур /AREACONTROL Simulator/-ын төхөөрөмжийн техникийн тодорхойлолт

Д/д

Тодорхойлолт Үзүүлэлт
1. Үйлдлийн систем Windows XP
2. Орчныг үзүүлэх талбар Монгол улсын дээд болон доод агаарын зайн агаарын замын сүлжил
3. Сургалт, дадлага явуулах боломжтой ажлын байр
  1. Бүсийн ажиглалтын НХУ-ын байр 4,
  2. Бүсийн НХУ-ын байр 1,
  3. Зохицуулалтын НХУ-ын байр 5
4. Систем ажиллахад шаардагдах ажлын байр тус бүрийн тоо
  1. ADMIN буюу багшийн ажлын байр 1,
  2. Нислэгийн удирдагчийн ажлын байр 5,
  3. Зохицуулалтын нислэгийн удирдагчийн ажлын байр 5,
  4. Дадлагажуурын нисгэгчийн ажлын байр 5

 

      Бүсийн дадлагажуур нь 2 багшлагч мэргэжилтэн, 5 дадлагажуурын нисгэгчийн бүрэлдэхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Уг дадлагажуурын байранд дараах сургалт, дадлага явагддаг болно.

  1. ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ 65 “НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ, ЗЭРЭГЛЭЛ”-ын 65.103.а.4, 65.203.а.4, 65.305.а-ын шаардлагуудын дагуух сургалт, дадлага зохион байгуулах;
  2. ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ 65 “НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ, ЗЭРЭГЛЭЛ”-ын 65.455.а.1-р шаардлагын дагуух нислэгийн удирдагчийн зэрэглэл олгох, эрх сэргээх, баталгаажуулах зорилго бүхий дадлагыг шалгах, дүгнэлт гаргах;
  3. Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуух сургалт, дадлага;
  4. ИНЕГ-ын даргын тушаалын дагуух сургалт, дадлага;
  5. НХҮА-ны албан хүсэлтийн дагуух дадлага.

SHARE