Цамхагийн дадлагажуур

        Нислэгийн удирдагч нарыг сургах, бэлтгэхэд үйлдвэрлэлийн ажлын байранд сургалт, дадлагыг зохион байгуулах нь эрсдэлтэй байдаг учраас Нислэгийн удирдагчийн дадлагажуурыг ашигладаг ба энэхүү тоног төхөөрөмж дээр үйлдвэрлэл дээр бий болдог хүндрэлтэй болон эрсдэлтэй нөхцөл байдлыг хиймлээр бий болгон нислэгийн удирдагчийг сургах, дадлагажуулах, туршлагажуулах үйл ажиллагаанд ашиглах үндсэн зорилготой болно.

        ИНЕГ болон BIT SERVICE COM SRL of Bucharest байгууллагуудын хооронд 2007 оны 03-р сарын 19-ний өдөр байгуулсан CAA/TD/E-30/06 тоот гэрээний дагуу Цамхагийн дадлагажуур /ARTMACS Tower Simulator/-ыг худалдан авах, суурьшуулах үйл ажиллагаа эхэлсэн бөгөөд ИНЕГ-ын даргын 2010 оны 11-р сарын 30-ны өдрийн “Ажлын комисс шинэчлэн томилох тухай” А/480 тоот тушаалын дагуу 2010 оны 12-р сарын 01-ний өдөр хүлээн авч үйл ажиллагаанд ашиглаж эхэлсэн.

Цамхагийн дадлагажуур /ARTMACS Tower Simulator/-ын төхөөрөмжийн техникийн тодорхойлолт

Д/д Тодорхойлолт Үзүүлэлт
1. Үйлдлийн систем Windows XP service pack 2
2. Орчныг үзүүлэх талбар 270 градус, 360 градус
3. Дүрслэх боломжтой цаг болон цаг агаарын нөхцөл
  1. 24 цаг,
  2. Нар,
  3. Салхи,
  4. Манан,
  5. Бороо, цас,
  6. Өдөр, шөнө
4. Сургалт, дадлага явуулах боломжтой ажлын байр
  1. Аэродромын НХУ-ын байр,
  2. Ойртолтын НХУ-ын байр,
  3. Ойртолтын ажиглалтын НХУ-ын байр.
5. Систем ажиллахад шаардагдах ажлын байр тус бүрийн тоо
  1. ADMIN буюу багшийн ажлын байр 1,
  2. Нислэгийн удирдагчийн ажлын байр 1,
  3. Зохицуулалтын нислэгийн удирдагчийн ажлын байр 1,
  4. Дадлагажуурын нисгэгчийн ажлын байр 2.

      Цамхагийн дадлагажуур нь 3 багшлагч мэргэжилтэн, 2 дадлагажуурын нисгэгчийн бүрэлдхүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Уг дадлагажуурын байранд дараах сургалт, дадлага явагддаг болно.

  1. ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ 65 “НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ   АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ, ЗЭРЭГЛЭЛ”-ын 65.103.а.4, 65.203.а.4, 65.305.а-ын шаардлагуудын дагуух сургалт, дадлага зохион байгуулах;
  2. ИРГЭНИЙ НИСЭХИЙН ДҮРЭМ 65 “НИСЛЭГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ   АЖИЛТНЫ ҮНЭМЛЭХ, ЗЭРЭГЛЭЛ”-ын 65.455.а.1-р шаардлагын дагуух нислэгийн удирдагчийн зэрэглэл олгох, эрх сэргээх, баталгаажуулах зорилго бүхий дадлагыг шалгах, дүгнэлт гаргах;
  3. Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуух сургалт, дадлага;
  4. ИНЕГ-ын даргын тушаалын дагуух сургалт, дадлага;
  5. НХҮА-ны албан хүсэлтийн дагуух дадлага.
SHARE