Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүрх өнгөрөлтийн нислэгийн 2020 он болон 2022 он хүртэлх урьдчилсан тооцоо

      Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооноос Монгол Улсын өнгөрөлтийн нислэгийн урьдчилсан судалгааг 2018 оны 5 сард хийжээ. Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбооны (IATA)-ын Эдийн засгийн алба нь бүс нутгийн түвшний мэдээллийг ОУАТХ-ны урт хугацааны зорчигчдын статистик тооцоо судалгаанд үндэслэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх үйлчилгээний нэгж (агаарын хөлөг) болон өнгөрөлтийн нислэгийн 2020 он болон 2022 он хүртэлх урьдчилсан тооцоо судалгааг гаргасан[1].

       ОУАТХ-ны гаргасан урьдчилсан судалгаагаар Монгол Улсын агаарын зай, нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөх агаарын хөлгийн тоо 2017-2020 оны хооронд жилд дунджаар 5.6%, 2017-2023 оны хооронд жилд дунджаар 4.9% өсөх магадлалтай байна.

                Хүснэгт 1 –Монгол Улсын урьдчилсан судалгааны ерөнхий мэдээлэл[2]

Монгол Улсын өнгөрөлтийн нислэг 2017 оны түвшинд 2020 оны түвшинд
урьдчилсан тооцоогоор
2020 оны түвшинд урьдчилсан тооцоогоор Жилийн  өсөлтийн нийлмэл түвшингийн урьдчилсан тооцоогоор
(2017-2020)
Жилийн  өсөлтийн нийлмэл түвшингийн урьдчилсан тооцоогоор
(2017-2022)
Агаарын хөлгийн тоо 110,953 130,679 140,688 5.6% 4.9%

 

     ОУАТХ-ны Монгол Улсын агаарын зай, нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч буй агаарын хөлгийн урьдчилсан нь дараах аргачлалаар хийгдсэн. Үүнд:       

  • Монгол Улсын Иргэний нисэхийн ерөнхий газраас ирүүлсэн статистик судалгаанд үндэслэн Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрөлтийн нислэг үйлдсэн гол нислэгийн чиглэлийг авч үзэн агаарын хөлгийн тооны 2017 оны тооцооллыг гаргасан.
  • Өнгөрөлтийн нислэгийн тооны судалгааг гаргахдаа Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч буй агаарын хөлгийн суудлыг тоог чиглэл тус бүрийн суудал дүүргэлттэй харьцуулан гаргасан. (Энэ судалгаанд агаарын тээвэрлэгчдийн нислэгийн хуваарь, чиглэл, зах зээлийн тооцоо судалгааны мэдээлэл бүхий программ /SRS анализатор/-ыг ашиглав.)
  • Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүр өнгөрч буй нислэгийн боломжит суудлын тоог гаргахдаа нислэгийн чиглэл тус бүрийн зорчигчдын суудал дүүргэлтийн тоонд үндэслэн тооцоолол гаргалаа.
  • ОУАТХ нь Монгол Улсын нутаг дэвсгэр дээгүүрх чиглэл тус бүрийн өнгөрөлтийн нислэгийн судалгаа дээр үндэслэн 2017 оны зорчигчдын тоог гаргасан бөгөөд ОУАТХ-ны урт хугацааны зорчигч урсгалын урьдчилсан судалгаагаар 2020 он болон 2022 он хүртэлх Монгол Улсын өнгөрөлтийн нислэгийн тооцоо судалгаа гаргасан.

       2020 он болон 2022 он хүртэлх Монгол Улсын чиглэл тус бүрийн өнгөрөлтийн нислэгийн зорчигчдын тоон төсөөллийг ОУАТХ-ноос гаргаснаар ирээдүйн Монгол Улсын агаарын замаар дамжин өнгөрөх чиглэл тус бүрийн агаарын хөлгийн тоог урьдчилан харах боломжтой болж байгаа юм[3]. Урьдчилсан судалгааг Зураг 1 –т графикаар харуулав.

       Зураг. 2020 болон 2022 он хүртэлх өнгөрөлтийн нислэгийн урьдчилсан судалгаа[4]

[1] www.iata.org/pax-forecast

[2] Эх сурвалж:  Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)

[3] Бид Баруун Европын орнууд, Хятад, Орос, Зүүн хойд, Зүүн өмнөд Ази, Хойд Америк, Зүүн хойд болон Зүүн өмнөд Азийн маршрутуудыг авч үзэж, урьдчилсан тооцоолол гаргасан Урьдчилан тооцоолох үеийн ачааллын хүчин зүйлс (зорчигч/км-ийг боломжит суудал/км-т харьцуулсан харьцаа), агаарын хөлгийн хэмжээ өөрчлөгдөхгүй гэж авч үзсэн ба хэрэв шаардлагатай гэж үзвэл тохируулга хийх болно.

[4] Олон улсын агаарын тээвэрлэгчдийн холбоо (IATA)

SHARE