“АЛТАН НАМАР – 2018” ЯВГАН АЯЛАЛ

       Иргэний нисэхийн ерөнхий газрын нэгжүүдийн хамтын ажиллагаа, уялдаа холбоог сайжруулах, ажилтнуудын нийтийн биеийн тамир, спортоор хичээллүүлэх, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл чийрэг байлгах нөхцөлийг бүрдүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Сэргээн засах амралт – Хөөтэй хад – Сэргээн засах амралт” гэсэн намрын явган аялал 2018 оны 10 дугаар сарын 06-ны өдөр зохион байгуулагдав.

        Явган аяллын хүрээнд “Холимог буухиа”, “Олс таталт”, “Хөл бөмбөг” тэмцээнүүд амжилттай зохион байгуулагдаж, тэмцээн тус бүрт амжилттай оролцсон багуудыг “Өргөмжлөл”, мөнгөн шагналаар шагнаж урамшууллаа.

SHARE