Аэродромын маневрлах талбай болон перронд ажиллах жолооч-операторчныг мэргэшүүлэх анхан шатны сургалт зохион байгуулагдаж байна

       ИНЕГ-ын даргын 2018 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн А/623 дугаар тушаалаар “Аэродромын маневрлах талбай болон перронд ажиллах жолооч-операторчныг мэргэшүүлэх анхан шатны сургалт” 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс 10 дугаар сарын 18-ны өдрүүдэд 2 ээлжээр зохион байгуулагдаж байна.

         Тус сургалтад Газрын тусгай үйлчилгээний алба болон авиа компаниудын нийт 38 ажилтан хамрагдана.

SHARE