“Протокол, дипломат ёслол, ёс зүй” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

     ИНЕГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 02ы өдрийн А/707 тоот тушаалаар “Протокол, дипломат ёслол, ёс зүй сэдэвт сургалт 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр зохион байгуулагдлаа.  

    Тус сургалтад Дипломат академийн захирал, Элчин сайд Х.Бэхбат (Ph.D), Элчин сайд О.Дамбийням нар хичээл зааж, ИНЕГ-ын харъяа алба салбаруудын нийт 30 ажилтан хамрагдав.

Сургалтын агуулга:

      Монгол Улсын гадаад бодлого, нэг цонхны зарчим, дипломат ёслол /зочдыг угтах, үдэх, зочдын дунд биеэ авч явах ёс зүй, хувцаслалт, уулзалт, айлчлал зэргийг хэрэгжүүлэхэд анхаарах асуудлууд, зоог, хүлээн авалт зэрэг арга хэмжээний тухайд, нэрийн хуудас солилцох, бэлэг сонгох, солилцоход анхаарах зүйлс/, зэрэг сэдвээр мэдээлэл хийв. Үүнд:

  • Монгол Улсын гадаад бодлогын зарим асуудлууд
  • Дипломат ёслолын тухай ойлголт, зарим практик асуудал
  • Яриа хэлцээ, уулзалт, айлчлал зохион байгуулах тухай
  • Хүлээн авалт, зоог, бусад арга хэмжээний тухайд
SHARE