“Aeronautical Information Management Specialist” 021/122/AIS AIM SPC олон улсын сургалт зохион байгуулагдаж байна

     Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын “TRAINAIR PLUS” хөтөлбөрийн хүрээнд Нисэхийн сургалтын төв болон Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны хамтран боловсруулсан сургалтын стандартчилагдсан багц хөтөлбөрийн ICAO-аар гэрчилгээжих сургалт эхэллээ.

        ИНЕГ-ын даргын 2018 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/712 тоот тушаалаар “Aeronautical Information Management Specialist” 021/122/AIS AIM SPC стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийн олон улсын сургалтыг хоёр дахь удаагаа 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс 16-ны хооронд Нисэхийн сургалтын төв зохион байгуулан ажиллаж байна. Сургалтыг ICAO-ийн итгэмжлэгдсэн багш Д.Эрдэнэбаатар багшилж байгаа бөгөөд Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсаас болон Агаарын навигацийн бодлого зохицуулалтын газар, Нисэхийн мэдээллийн үйлчилгээний албаны мэргэжилтнүүд тус тус хамрагдаж байна.

 

SHARE