Дэлхийн нисэх буудлуудын 2018 оны технологийн 10 шинэ чиг хандлага

1. Нүүр таних технологи

      Kатар улсын Хамад Олон улсын нисэх буудал нь 2018 онд “Ухаалаг нисэх буудал” болох Алсын харааныхаа зорилтын хүрээнд SITA байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан бөгөөд тус санамж бичигт заасны дагуу талууд зорчигч бүртгэлийн нүүр таних технологи, роботууд, блокчейн, нэмэгдсэн бодит байдал /AR/, виртуал бодит байдал /VR/ зэрэг технологийн шийдлүүдийг хэрэгжүүлэхээр тохирсон байна. Мөн Английн Heathrow нисэх буудлын 5-р терминал, Сингапурын Чанги нисэх буудлын 4–р терминал, Австралийн Сидней зэрэг нисэх буудлууд “Таны нүүр бол Таны паспорт” хэмээх нүүр таних биометрик технологийг хэрэгжүүлж эхлээд байна.

2. Блокчейн технологи
“Үнэний ганц эх сурвалж” буюу Блокчейн технологийг агаарын тээвэрлэгчид нислэгийн өгөгдлийг зохиоход өргөнөөр ашиглаж байгаа бөгөөд Heathrow, Женев, Миами зэрэг нисэх буудлуудад тус технологийг ачаа тээш, жижиглэнгийн худалдаа, түгээлт зэргийг харилцагчийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн ашиглаж байна.

3. Хиймэл оюун ухаан
2017 он бол агаарын тээврийн салбарт үнэхээр хиймэл оюун ухааны он байсан. “Дараагийн том зүйл” хэмээх хиймэл оюун ухааны төвлөрсөн бүтээгдэхүүнүүд нь агаарын тээвэрлэгчдэд маш ихээр нийлүүлэгдсэн. Корэйн Эйр компани нийгмийн хэвлэл мэдээллийн үйлчилгээнд энэ технологийг маш өргөнөөр ашиглаж байна. Түүнчлэн нислэгийн бодит цагийг урьдчилан тооцоолох, агаарын хөлгийн засвар үйлчилгээ, нислэгийн талбайн ашиглалт зэрэгт хэрэглэж байна. Бээжингийн Капитал нисэх буудал тун удахгүй Али Баба группын идэвхжүүлсэн “Нисэхийн Тархи буюу Aviation Brain” хэмээх хиймэл оюун ухааныг зорчигч бүртгэлийн үед үүсэх ачааллыг бууруулах зорилгоор хэрэглэхээр төлөвлөж байна.

4. Робот
Газар дээр нь тусламж үйлчилгээ үзүүлдэг роботуудтай зорчигчид өнгөрсөн оноос эхлэн нисэх буудлууд дээр нүүр тулах болсон бөгөөд түүнээс гадна роботуудыг нисэх буудлын хөтөчийн үйлчилгээ, цэвэрлэгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд өргөнөөр ашиглаж байна.
5. Тээшний технологи
BAGTAG төхөөрөмжийг бэхэлгээний эрэг ба холбох хавтан ашиглан тээш болон ачаанд хавсарган ачаа тээшийг хүргэх, мөшгөх зэрэг зорчигчийн ачаа тээшний зохицуулалтад ашиглаж байна. Lufthansa групп нь энэ төхөөрөмжийг санал болгож буй анхны агаарын тээврийн компани юм.
6. Старт ап
San Diego International Airport, Hartsfield-Jackson Atlanta International нисэх буудал, Эмират, Changi групп зэрэг компаниуд шинэлэг инкубаторууд болон гарааны бизнесийн хөтөлбөрүүдтэй. Нисэх буудлууд нь цаашид аж үйлдвэрийг сэргээх, түргэн эргэлт бүхий бизнесстэй хамтран ажиллаж, үйлчлүүлэгчдийн туршлагаа сайжруулж, бизнесийн үр ашгийг дээшлүүлэх зорилгоор гарааны бизнесийг эхлүүлэх боломжтой.
7. Орчуулгын технологи
Google Pixel Bud Bluetooth Чихэвч нь 40 хэлнээс орчуулдаг бөгөөд тус технологийг агаарын тээвэрлэгчид болон нисэх буудлууд зорчигчидтой харилцахад өргөнөөр хэрэглэж байна.
8. Нэмэгдсэн бодит байдал /AR/
Нэмэгдсэн бодит байдал /AR/, виртуал бодит байдал /VR/, холимог бодит байдал /MR/ технологийг терминал доторх байршил заах, зүг чигээ олоход хэрэглэж байна.
9. Интернет зүйлс
Технологийн чиг хандлагын тухай ярихад Интернет зүйлс буюу (IOT) талаар дурьдахгүй байж болохгүй бөгөөд IOT нь дээр дурьдсан хэд хэдэн технологийг хослуулж, илүү энгийн бөгөөд илүү аялалын туршлагыг бий болгоход туслана. Нисэх буудлын хөрөнгийг IFE систем рүү холбосноор байнга шинэчлэгдэн, үйл ажиллагааны орлого ихсэх болно.
10. Мэдээллийн аюулгүй байдал
Мэдээллийн аюулгүй байдлын зардал нь 2020 он гэхэд агаарын тээврийн компаниуд, нисэх буудлын мэдээллийн технологийн зардлын 95%-ийг эзлэх магадлалтай байна.

Орчуулсан Б.Нэргүй

SHARE