ИКАО-ын Глобал сургалтын байгууллага, ТрайнЭйр хөтөлбөрийн хамтарсан бага хурал Катарын нийслэл Дохад 2018 оны 12-р сарын 10-12 ны өдрүүдэд болж өнгөрлөө

          Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Глобал нисэхийн сургалтын байгууллага болон TRAINAIR PLUS-ын  5-р симпозиум  2018 оны 12 дугаар сарын 10-12-ны өдрүүдэд Катар Улсын Нисэхийн коллежид зохион байгуулагдлаа. Энэхүү арга хэмжээнд оролцогчдод нисэхийн сургалтын шилдэг туршлагыг солилцож, ICAO-ийн TRAINAIR PLUS хөтөлбөр(TTP)-ийн үр дүнтэй арга техник, боломжуудын талаар онцлон хэлэлцлээ.

        Тус симпозиумыг нээж ICAO-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Фанг Лю хэлэхдээ:

Dr. Fang Liu

        Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO-ийн) глобал нисэхийн сургалтын байгууллага болон, TRAINAIR PLUS  хөтөлбөрийн 5-р симпозиум энэ жил Катарын Дохад зохион байгуулагдаж байгаад баяртай байна.

        Энэхүү арга хэмжээний үеэр ICAO гишүүн улсууд мөн сургалтын байгууллагууд нисэхийн сургалтын цоо шинэ түншлэл харилцааг бий болгохын тулд цугларцгааж, дэлхийн агаарын тээврийн чадавхийг бүрдүүлэх нэн тэргүүний ойрын болон урт хугацааны гол гол асуудлуудыг дэвшүүлэх боломжийг олгож байгаа бөгөөд 2018 оны симпозиумынгол сэдэв нь Нисэхийн сургалтын байгууллагын чадавхыг бэхжүүлэхэд анхаарал хандуулж байгаагаараа онцлог юм. Өнөөгийн нээлттэй мэдээллийн орчинд мэдээллийн олон эх сурвалжаас цуглуулсан мэдээллийн бүтцийг нэгтгэн, зохицуулалттай, уялдаатай байдлаар зохион байгуулах хэрэгтэй. Иргэний нисэхийн сургалтын салбарт бид хувь хүн болон бүлэгт  зориулсан оновчтой  сургалтыг  шийдэх боломжийг олгодог оюуны өндөр чадвартай байх нь чухал юм.

       Энэ жилийн симпозиумд сургалтын төвийн удирдлагуудын менежментийн арга барилыг сайжруулах үүднээс тэдний оновчтой  үйл ажиллагааг явуулахад  үр дүнтэй шийдвэрийг гаргах практикийг хэрэгжүүлэх, хэрэгцээ шаардлагад нийцсэн стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийг бий болгож баталгаажуулах арга замыг мөнсудлах болно. Илтгэгчид мөн өөрчлөлтийг үр дүнтэй удирдах мөн үйл ажиллагааг удирдан чиглүүлэхэд нэмэр болох зарим арга шийдлүүдэд хандах болно. Бага хурал нь TRAINAIR PLUS хөтөлбөр (TPP)-ийн гишүүн улс орнууд, нисэхийн бүх салбарын хувьцаа эзэмшигчид болон сургалтын байгууллагуудад нээлттэй байсан бөгөөд TPP гишүүдийн хувьд хөтөлбөрийн шинэ боломж, үр ашгийг олж илрүүлэх, бизнесийн шинэ боломжуудыг бий болгох мөн нисэхийн сургалтын байгууллага болон түүний, бүтээгдэхүүнийг дэмжих форум байх болно гэж хэлжээ.

SHARE