Нисэхийн сургалтын төв тайлангийн хурлаа хийлээ

     Нисэхийн сургалтын төвийн хамт олон өнгөрч буй онд хийж хэрэгжүүлсэн ажил, амжилтаа дүгнэж 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баярын хурлаа хийлээ.  Манай хамт олон 2018 онд үр дүнгийн гэрээ, сургалтын төлөвлөгөөнүүд болон ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан ажил үүргээ амжилттай хэрэгжүүлж, өмнөө тавьсан зорилго зорилтуудаа биелүүлсэн, алдаа оноогоо дүгнэж цэгнэлээ. Баярын хурлыг нээж НСТ-ийн захирал Б.Гангэрэл үг хэлж, 2018 оны ажлын тайлан, онцлох ажлуудыг товчлон дурдаж, хамт олондоо баяр хүргэлээ. 

     Баярын хурал дээр 2018 онд эрхэлсэн ажилдаа хамт олноо манлайлсан ажилтнуудаа шагнаж урамшуулав. Үүнд:

    БСШУЯ-ны Жуух бичгээр Цамхгийн дадлагажуурын багшлагч мэргэжилтэн Г.Таванжин, Бүсийн дадлагажуурын багшлагч мэргэжилтэн Б.Батжаргал нар  шагнагдлаа.

      Мөн Иргэний нисэхийн ерөнхий газрын Баярын бичгээр Trainair Plus хөтөлбөр хариуцсан менежер Б.Золбоо, Бүсийн дадлагажуурын багшлагч мэргэжилтэн П.Эрдэнэбат шагнагдлаа. 

      Нийт багш ажилтнуудаас авсан хоёр үе шат бүхий санал асуулгаар Нисэхийн сургалтын төвийн 2018 оны “Шилдэг ажилтан”-аар Сургалт хариуцсан мэргэжилтэн Б.Пүрэвням тодорч мөнгө шагнал, дурсгалын зүйлээр шагнагдав. 

      Мөн ЗТХЯ-ны Жуух бичгээр Цамхагийн дадлагажуурын багшлагч мэргэжилтэн С.Бадраа шагнагдаж салбарын сайдаас шагналаа гардаж авсан бол ИНЕГ-ын баярын бичгээр Дотоод хяналт, чанарын удирдлагын ахлах мэргэжилтэн Б.Уянга, Бүсийн дадлагажуурын нисгэгч С.Бадрал нар шагнагдаж 2018 он НСТ-ийн хувьд ажлын амжилттай, шагналын хуртай жил болж өнгөрлөө. 

SHARE