“Нисэх буудлуудын хэрэглэгчийн туршлага” дээд хэмжээний чуулга уулзалт Индонези Улсын Бали аралд болно

       “Нисэх буудлуудын хэрэглэгчийн туршлага” дэлхийн хоёрдугаар чуулга уулзалт Индонези Улсын Балид 2019 оны 9 дүгээр сарын 2-5-ны хооронд болно хэмээн Олон улсын нисэх буудлуудын зөвлөл Airports Council International – ACI World өнөөдөр зарласан байна. Тус чуулга уулзалтыг Бали арлын Angkasa Pura нисэх буудлын 1 терминалтай хамтран зохион байгуулахаар болжээ. Өнгөрсөн жил анхдугаар чуулга уулзалт нь Канад Улсын Halifax хотод болсон бөгөөд нисэх буудлын салбарт хэрэглэгчийн үйлчилгээгээрээ тэргүүлэгч, дэлхийн шилдэг нисэх буудлуудын туршлагаас хуваалцахаар цугларсан 400 гаруй төлөөлөгчид оролцсон юм.

      Тус чуулга уулзалт нь Олон улсын нисэх буудлуудын үйлчилгээний чанар (ASQ)–ын чуулга уулзалт, Хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх олон улсын дээд хэмжээний уулзалт, ASQ-ийн шагнал гардуулах ёслол гэсэн 3 том хэсгээс бүрдэнэ. Олон улсын нисэх буудлуудын зөвлөл ACI-ийн нисэх буудлуудын үйлчилгээний чанар ASQ хөтөлбөр нь нисэх буудлын зорчигч, хэрэглэгчдийн сэтгэл ханамжийг дүгнэх дэлхийн жишиг хөтөлбөр бөгөөд ASQ шагнал хүртсэн дэлхийн шилдэг нисэх буудлууд, тэдгээрийн хэрэглэгчдийн туршлагыг хуваалцах томоохон үйл ажиллагаа юм. Нисэх буудлын операторууд нь нисэх буудлаар үйлчлүүлж буй хэрэглэгчдийнхээ туршлагыг сайжруулахын тулд дээрх хөтөлбөрт хамрагддаг.

     Олон улсын нисэх буудлуудын зөвлөл ACI-өөс зохион байгуулж буй “Нисэх буудлуудын хэрэглэгчийн туршлага” дээд хэмжээний чуулга уулзалт нь нисэх буудлын хэрэглэгчдийн туршлагыг сайжруулах, тэдгээрийн байнга өөрчлөгдөж буй хэрэгцээнд нийцсэн үйлчилгээ үзүүлэхэд нисэх буудлын операторуудад туслах зорилготой. ASQ хөтөлбөр нь зорчигч үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, зорчигчдын туршлагыг сайжруулах нь нисэх буудлуудын тэргүүлэх чиглэл болохыг Олон улсын нисэх буудлуудын зөвлөл ACI-ийн захирал хатагтай Анжела Гиттс цохон тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: https://aci.aero/news/2019/01/24/aci-world-partners-with-pt-angkasa-pura-persero-for-2019-customer-experience-global-summit-in-indonesia/

SHARE