TRAINAIR Plus хөтөлбөр

Нисэхийн сургалтын төв нь 2016 онд Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ICAO/-ын TRAINAIR PLUS хөтөлбөрийн жинхэнэ гишүүн байгууллагаар элссэн бөгөөд иргэний нисэхийн салбарын ажилтнуудын мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, мэргэжлийн дадлага олгох, зөв хандлага төлөвшүүлэх, ICAO-ийн стандарт, шаардлага, зөвлөмжүүдэд нийцүүлэн сургалтын хөтөлбөрүүдийг боловсруулах, хэрэгжүүлэх зэрэг олон зорилтуудыг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна.