Номын сан

Номын сангийн зорилго:

Хэрэглэгчдэд мэргэжлийн болон бусад чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх, хөгжүүлэхэд нь шаардлагатай техникийн баримт бичиг, дотоод, гадаадад хэвлэгдсэн мэргэжлийн ном, хэвлэл, гарын авлага, сонин, сэтгүүлийг цаасан болон цахим хэлбэрээр түргэн шуурхай хүргэх, чанартай орчин үеийн шаардлагыг хангасан номын сангийн үйлчилгээ үзүүлэхэд оршино.

Номын сангийн үйлчилгээ:

– Уншлага үйлчилгээ

– Ном бүрдүүлэлт

– Лавлагаа ном зүй

– Каталоги

– Гэрээр ном олгох

– Цахим уншлагын үйлчилгээ зэрэг үйлчилгээнүүдийг үзүүлдэг.

 

Ном, хэвлэл  гэрээр олгох:

Гэрээр ном олгохдоо тухайн номын тоо ширхэг, эрэлт хэрэгцээг харгалзан хугацааг тогтооно. Үүнд:

1. Олон хувьтай ном товхимолыг 10-30 хоногийн хугацаатай олгоно.

2. Амралтын өдрүүд нь гэрээр ном олгосон хугацаанд тооцогдоно.

3. Фондын ховор болон цөөн хувьтай номыг уншлагын танхимаар, буюу 3-7 хоногоор гэрээр олгоно.

4. Зохих хэмжээний ном хэвлэлийг буцааж тушаасны дараа нэмж ном олгоно. Ном ашиглах хугацааг номын санч, уншигч хоёр албан ёсоор тохиролцсоны үндсэн дээр сунгаж болно. Сунгах хугацаа 10 хүртэл хоног байна.