Глобал нисэхийн аюулгүй ажиллагааны чуулга уулзалт зохион байгуулагдах гэж байна

        Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж буй  Global Aviation Security Symposium 2019 (AVSEC2019) ICAO Global Aviation Security Plan-ийн хэрэгжилтийн амжилтын түүх, улс орны болон салбарын оролцогч талуудын шинэлэг арга барил, шилдэг туршлагыг тодруулна. Илтгэл, хэлэлцүүлэг, үйл ажиллагаа, өнөөгийн тулгамсан асуудлын талаар  санал асуулга нь AVSEC-ийг сайжруулахад тулгарч буй бэрхшээлүүд, тэдгээрийг даван туулах механизмууд дээр голчлон хэлэлцэнэ.

AVSEC2019 оролцсоноор та дараах үйл ажиллагаанд хамрагдана.

ОУИНБ-ын хурлын үйл ажиллагааны платформ: ОУИНБ-ын хурлын үйл ажиллагааны  платформоор дамжуулан бусад улсууд, иргэний нисэх буудал, нисэх буудлын эрх баригчид, сонирхогч талууд болон салбарын удирдагчидтай хувийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгуулна.

  • Байгууллагуудтай уулзалт зохион байгулах өдөр: AVSEC2019-ийн дараа ICAO семинар, байгуулалгуудтай дугуй ширээний ярилцлага зэрэг цуврал симпозиумтай холбоотой үйл явдлуудыг зохион байгуулна.
  • Албан бус үзэсгэлэн: Нисэх, хилийн аюулгүй байдлыг хангах өргөн хүрээний бүтээгдэхүүн, үйлчилгээг олж, улс, үйлдвэрлэгч, нисэх буудал, агаарын тээврийн компани, бусад холбогдох аж ахуйн нэгжүүдийн төлөөлөгчидтэй уулзах боломжтой.

Хэн оролцох ёстой вэ?

  • Нисэхийн аюулгүй байдлын байгууллага
  • Аюулгүй байдлын технологи ба / эсвэл үйлчилгээний компаниуд
  • Эрдэм шинжилгээ, хууль сахиулах байгууллага
  • AVSEC2019-д оролцох сонирхолтой, нисэх буудал, нисэх онгоцны эрх бүхий байгууллага, бусад холбогдох талууд

     Нислэгийн аюулгүй байдал ба Симпозиумын тухай илүү ихийг мэдэхийг хүсвэл: http://bit.ly/2UVNGSC

AVSEC2019 спонсор буюу үзэсгэлэн гаргагч бол: http://bit.ly/2CArXbS

AVSEC2019 симпозиумд хамааралтай тусламжийн талаар дараах хаягаар холбоо барина уу:     AVSECevents@icao.int

SHARE