Doc 8896: Нисэхийн цаг уурын гарын авлага боловсруулагдлаа

      Олон улсын цаг уурын байгууллага (WMO) болон Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) хамтран Нисэхийн цаг уурын гарын авлага /Doc 8896/ боловсруулан гаргалаа.

Энэхүү гарын авлага нь агаарын навигацид хэрэглэгддэг цаг уурын үйлчилгээний зааврыг ажил үйлчилгээндээ ашиглах шаардлагатай ажилтнуудад зориулагдсан юм.

Гарын авлагад доорх зүйлс багтана

  • Цаг уурын урьдчилсан мэдээний талаархи дэлгэрэнгүй заавар
  • Аэродром дээрх багаж хэрэгслийн байршил, Дэлхийн газрын урьдчилсан мэдээний систем (WAFS), Ашиглалтын цаг уурын мэдээ (OPMET) -ын өгөгдөл
  • ICAO цаг уурын мэдээллийн солилцооны загвар (IWXXM), газарзүйн тэмдэглэгээний хэл (GML) ашиглан OPMET мэдээллийг түгээх шаардлага,  сансрын цаг уурын төвийн танилцуулга

 

Гарын авлагыг эндээс татаж авна уу.

SHARE