ГТҮА-наас сургалтын танхим тохижуулж өглөө

      Нисэх хүчин үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярыг угтан бүтээлч ажлын хамтын ажиллагааны хүрээнд сургалтын орчинг сайжруулах, мэргэжлийн боловсон хүчний мэдлэг боловсролыг дэмжих зорилготойгоор Газрын тусгай үйлчилгээний албаны хамт олон Нисэхийн сургалтын төвийн сургалтын танхимыг засварлаж, нисэх буудал, аэродром, газрын үйлчилгээний мэргэжлийн чиглэлээр танин мэдэхүйн тэмдэглэгээ, зааварчилгааг байршуулан тохижууллаа.

    Мөн Нисэхийн сургалтын төвд болон гадны сургалтын байгууллагад зохион байгуулагдах дотоод сургалтын төлөвлөгөөний хэрэгжилтийг хангахад хамтран ажиллах, стандартчилагдсан багц хөтөлбөр боловсруулах, багшлах боловсон хүчний нөөцийг нэмэгдүүлэхэд цаашид хамтран ажиллахаар боллоо.

SHARE