Агаарын тээврийн дэд салбар зөвлөл байгуулагдлаа

     Зам, тээврийн мэргэжлийн боловсрол, сургалтын салбар зөвлөлийн 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн №01 тоот тогтоолоор Агаарын тээврийн дэд салбар зөвлөлийн бүрэлдэхүүн болон дэд салбар зөвлөлийн дүрмийг баталлаа.

      Зам, тээврийн мэргэжлийн боловсрол, сургалтын салбар зөвлөлийн дэргэдэх агаарын тээврийн дэд салбар зөвлөл нь мэргэжлийн боловсрол, сургалтаар 3ам, тээврийн салбарт мэргэжилтэй ажилтныг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлэн бэлтгэх, салбарын мэргэшлийн түвшний хүрээ, тогтолцоог бүрдүүлж төлөвшүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын олон эх үүсвэр бүхий санхүүжилтийн тогтолцоог салбартаа буй болгоход дэмжлэг үзүүлэх   үүрэгтэй нийгмийн болон төр, хувийн хэвшлийн түншлэлийн зөвлөл болно.

      Зам, тээврийн мэргэжлийн  боловсрол, сургалтын салбар зөвлөлийн дэргэдэх дэд салбар зөвлөлийн зорилго нь яамны бодлого үйл ажиллагааны хүрээний үйлдвэрлэлийн салбаруудыг мэргэжилтэй ажилтнаар хангах бодлогын хэрэгжилтийг аж үйлдвэрийн салбаруудынхаа хэмжээнд зохион байгуулах, нэн  түрүүнд шаардлагатай мэргэжилтэй ажилтны эрэлтийг тодорхойлох, сургах, мэргэжлийн чиглэл, сургах хүний тоо, сургах хугацааг тогтоох, тэдгээрийг мэргэжлийн сургалтын байгууллагаар сургаж бэлтгэх, суралцагчдыг үйлдвэрлэлийн дадлагад хамруулах арга хэмжээг зохион байгуулах, үндэсний мэргэжлийн түвшний хүрээг мөрдөх, салбарт эрэлттэй голлох мэргэжлээр ажил мэргэжлийн лавлах боловсруулах, батлах, салбарын ажил мэргэжлийн ангилал, тодорхойлолт гарган батлуулах, мэргэжилтэй ажилтны мэргэжил дээшлүүлэх, давтан сургах, мэргэжилтэй ажилтны чадамж, ур чадвар, чадамжийг үнэлэх, мэргэжлийн зэрэг олгох, цалин хөлс хогтоох, хөдөлмөрийн норм  норматив  батлахтай  холбоотой үйл  ажиллагааг салбарын аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус байгууллагуудаар дамжуулан зохион байгуулж, хэрэгжилтийн явцад нь хяналт тавих, түүнд оролцогчдын эрх, үүргийг уялдуудах, зохицуулах, түүний удирдлага, зохион байгуулалт, санхүүжилттэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

      Дэд салбар зөвлөл нь тухайн яам, салбарын бодлого, үйл ажиллагааныхаа хүрээнд мэргэжлийн боловсрол сургалтын талаар төрөөс явуулах бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийн уялдааг ханган хэрэгжүүлэх, салбараа мэргэжилтэй ажилтнаар хангах ажлыг шууд хариуцан зохион байгуулах, уг ажлыг мэргэжлийн удирдлагаар хангах үндсэн үүрэгтэй.

     Дэд салбар зөвлөл зохион байгуулсан ажлынхаа үр дүнг яамны Төрийн нарийн бичгийн даргад болон Зам, тээврийн мэргэжлийн боловсрол, сургалтын салбар зөвлөлд тайлагнаж, үүрэг, хариуцлага хүлээнэ.

     Агаарын тээврийн дэд салбар зөвлөл 2019 оны 06 дугаар сарын 25-ны өдөр эхний хурлаа хийв.

SHARE