ИКАО-гийн Дэлхийн Нисэхийн байгууллагуудын Тавдугаар Форум 2019 оны 9-р сарын 22-23 өдрүүдэд зохион байгуулагдах гэж байна

IWAF 2019 ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГЫН ИННОВАЦИ ХӨГЖИЛ

     Энэ жилийн форум нь “Нисэхийн байгууллагын  инноваци” сэдвээр, нисэхийн тогтвортой хөгжилд инновацийг чиглүүлэх,  бодлого төлөвлөлт, бизнесийн загвар, зохицуулалтын үйл явц болон түүний засаглал зэрэг сэдвүүдэд чиглэж байна.

      Чуулга уулзалт нь Инновацийн үзэсгэлэн яармагтай зэрэгцэн явагдах бөгөөд энэ нь нисэхийн салбарт ашиглах боломжтой шинэ технологи, санаануудыг дэлгэн үзүүлэх болно.

2019 оны 9-р сарын 23-ны өдрийн нээлтийн хуралдааныг линкээр орж үзнэ.

     Нисэх буудлын олон улсын  худалдааны нийгэмлэг болох Нисэх буудлын олон улсын нийгэмлэг нь Олон улсын иргэний нисэхийн байгууллага, олон улсын агаарын тээврийн холбоо,агаарын навигацийн үйлчилгээний байгууллага  болон дэлхийн нисэхийн бусад түншүүдийн хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилгоор 1991 онд байгуулагдсан.
Нисэх буудлын олон улсын нийгэмлэг/ACI/ нь бодлогын хөгжлийн гол  үе шатанд хамгийн чухал бодлого  нь  дэлхийн агаарын тээврийг  аюулгүй, найдвартай, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй байлгахад  хувь нэмэр оруулах явдал юм. 2019 оны 1-р сарын байдлаар ACI нь 176 орны 1960 нисэх онгоцны буудлыг ажиллуулдаг 646 гишүүдтэй хамтран ажилладаг юм.