Төв Америкийн агаарын тээврийн үйлчилгээний Нисэхийн сургалтын төвийг ИКАО-ын бүсийн шилдэг сургалтын төвөөр шалгаруулсан байна

      Төв Америкийн агаарын тээврийн үйлчилгээний /COCESNA/-ийн Нисэхийн сургалтын төв /ICCAE/-ийг  ИКАО-ын бүсийн шилдэг сургалтын төв (RTCE)- өөр шалгарсан талаар 2019 оны 6-р сарын 26-нд Испанийн Португал, Тринидад ба Тобаго хотод болсон ёслолын ажиллагаан дээр ИКАО-ийн ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Fang Liu  цохон танилцуулж дурсгалын самбар гардуулав.
ICAO-ын бүс нутгийн сургалтын байгууллагуудад дэлхийн өнцөг булан бүрийн 20 сургалтын байгууллага багтдаг.  ICAO TRAINAIR PLUS хөтөлбөрийн салшгүй хэсэг болох энэ тусгай статус нь ICAO-ийн гишүүн улс орнуудын сургалтын үйл ажиллагааг чанарын өндөр түвшинд  явуулж байгааг харуулсан тэргүүлэх сургалтын байгууллага хэмээн хүлээн зөвшөөрдөг.
Эдгээр сургалтын төвүүд нь TRAINAIR PLUS хөтөлбөрийн Жинхэнэ гишүүн байгууллагуудаас улс орнуудын бүс нутагтаа тэргүүлдэг байгууллагууд бөгөөд үндэсний болон бүс нутгийн сургагч нарт зориулсан ICAO- ын багц хөтөлбөрүүдээр сургалт явуулах үүрэгтэй.
2015 онд TRAINAIR PLUS Хөтөлбөрт гишүүнээр элссэнээс хойш ICCAE нь Төв Америкийн бүс нутгийн нисэхийн сургалт, хүний ​​нөөцийн хөгжилд чухал хувь нэмэр оруулсанаа харуулж байгаагаа баталсаар байгаа бөгөөд энэ нь ICAO-ийн стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөрийг  боловсруулж, олон арван сургагч багш хөтөлбөр боловсруулагч нарыг бэлтгэж, дотоодын сургалтыг  баталгаажуулах чанарыг сайжруулж бий болгож, ICAO-ийн хэдэн гол сургалтыг тасралтгүй явуулж байгаагаас харагдаж байна.
Бүс нутгийн сургалтын төвийн хувьд, ICAO-тай хамтран 2 жилд нэг удаа ICAO-ийн сургалтын  багц хөтөлбөрийг боловсруулж, энэ чиглэлээр дор хаяж жилд нэг удаа бүс нутгийн хэмжээнд сургалт явуулж байна.
ОУИНБ-ийн зорилгыг биелүүлэхэд онцгой хувь нэмрээ оруулж, нисэхийн шилдэг сургалтын байгууллага гэдгээр хүлээн зөвшөөрөгдсөнд Ерөнхий нарийн бичгийн дарга нь COCESNA-ийн гүйцэтгэх захирал Хуан Карлос Трабанинод дурсгалын самбар гардуулав.

        Тус хуралд  (зүүнээс баруун тийш) ICAO-ийн Хойд болон Төв Америк, Карибийн бүс нутаг хариуцсан захирал, Мелвин Кинтрон, Эл Сальвадорын Иргэний нисэхийн дарга, Маурисио Ривас, Никарагуагийн иргэний нисэхийн захирал, ноён Карлос Салаза, ICAO-ийн Техникийн Хамтын Ажиллагааны Товчооны дэд захирал, ICAO-ийн Global Aviation Training Office-ийн дарга, Мешеша Белаянех, ICCAE-ийн захирал, ноён Марио Мартинез, Белизийн Иргэний нисэхийн дэд захирал, Гилберт Орланд Торрес болон Коста Рикагийн Нислэгийн удирдлага, ажиглалтын үйлчилгээний  менежер Фернандо Зеладон нар оролцов.

SHARE