ТЕХНОЛОГИЙН ДЭВШИЛ: СУРГАЛТ, СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ӨӨРЧИЛӨХ НЬ

       Нисэхийн салбар нь эдийн засгийн гол хөшүүрэг байсаар байна. Олон улсын агаарын тээврийн нийгэмлэг (IATA) нь олон улсын агаарын тээврийн жилийн өсөлтийг 3.5 хувьд хүргэх зорилттой байгаа бөгөөд зорчигчдын тоо 2037 онд 8.2 тэрбум болж хоёр дахин нэмэгдэх хандлагатай байна. Ази Номхон далайн бүсэд хамгийн их өсөлт ажиглагдаж байгаа бөгөөд энэ нь ирэх 18 жилд шинээр нисэх зорчигчдын  тэн хагасаас илүү хувийг эзэлж байна.
Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/ мөн 2018 оны байдлаар нийт 4.3 тэрбум зорчигч агаарын тээврийн төлөвлөн тээвэрлэсэн байна. Энэ нь дэлхий даяар жил бүр агаарын тээврийн зорчигчдын тоо дөрвөн тэрбум давсан анхны тохиолдол болжээ.
Ирээдүйд олон улсын агаарын тээвэр улам өснө. Хэрэв энэ өсөлтийг амжилттай хэрэгжүүлж чадвал  агаарын тээвэрт болон дэлхийн эдийн засагт илүү сайжирна гэсэн үг юм. Олон улсын нисэхийн нийгэмлэг /global aviation community/-ээс тогтвортой ирээдүйг хамтдаа бий болгохын тулд нөөц бололцоогоо нэгтгэн, инновациар дамжуулан боломжуудыг бий болгож, технологиудыг дахин хөгжүүлж, хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлагатай байна гэв.

 

НИСЭХИЙН САЛБАРЫН ХӨГЖИЛД ТЕХНОЛОГИЙН ОРОЛЦОО

         Шинэ технологи нь улс орнууд болон нисэхийн байгууллагуудад нисэхийн дараагийн эрин үеийн нэгдсэн зураглал гаргахад тусалж чадна. Хиймэл оюун ухаан (Al), виртуал бодит байдал (VR), их хэмжээний өгөгдөл, робот техник нь энэ салбарт ашиглаж эхлээд байна.

         Сингапур улс шинэ технологийг нэвтрүүлж байна

       Сингапурын Иргэний нисэхийн газар (CAAS) нь туслан гүйцэтгэх үйл ажиллагаа, онцлог шинж чанар бүхий тоноглогдсон ухаалаг дижитал цамхагыг туршиж байна. Энэ нь агаарын хөдөлгөөний зохицуулалтыг сайжруулах, нисэх буух зурвас дээрх нислэгийн үйл ажиллагаа болон газрын үйлчилгээний үйл ажиллагааны аюулгүй байдлыг сайжруулах, түүнчлэн Чанги нисэх онгоцны буудлын үйл ажиллагааны чанарыг сайжруулах зорилготой юм.

ХИЙМЭЛ ОЮУН УХААН

        CAAS нь хяналтын цамхагуудын үйл ажиллагаанд хиймэл оюун ухаан (AI) ашиглах  талаар судалгаа, шинжилгээ хийх зорилгоор “Seandge Technologies” компанитай хамтаран ажиллаж байна. Хиймэл оюун ухааныг нислэг хөдөлгөөний удирдлагын үйл ажиллагаанууд болох нисэх буух зурвасын осол зөрчлөөс сэргийлэх ойртолтыг илрүүлэх зэрэг аюулгүй ажиллагааны болон хяналтын цамхагийн үйл ажиллагааг сайжруулах зорилгоор ашиглах юм.

ХУРДАН, СААДГҮЙ АЯЛАЛ

       Чанги нисэх онгоцны буудлын терминал 4 дээр FAST/Fast And Seamless Travel/ буюу (Хурдан ба саадгүй аялах) зорилготой бүрэн автоматжуулсан нисэх үйл ажиллагааг нэвтрүүлэв. Автомат бүртгэлийн цэгийн машинууд нь нислэгийн бүртгэлийн үйл ажиллагааг хурдан болгох, ачаа боолгох, ачаа тээшийг хурдан шуурхай авах боломжийг олгодог бол нүүр царай таних, 3D дэлгэцийн технологи нь зорчигчдын үйл ажиллагааг хурдасгаж байна.

SHARE