ИКАО-ийн Олон улсын агаарын навигацийн болон аюулгүй байдлын төлөвлөгөө:

ИКАО-ийн Олон улсын агаарын навигацийн болон аюулгүй байдлын төлөвлөгөө: Агаарын тээврийн сүлжээг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ.

Саяхан шинэчлэгдсэн ИКАО-ийн Агаарын навигацийн болон аюулгүй байдлын төлөвлөгөөний хэрэгжилт нь олон улсын агаарын тээврийн сүлжээг, тасралтгүй, тогтвортой хөгжүүлэхэд түлхэц болно гэж ИКАО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга доктор Фанг Лю саяхан Канберра хотод болсон Агаарын тээврийн Аюулгүй байдлын бага хурлын  үеэр мэдэгджээ.

Энэхүү агаарын тээврийн аюулгүй байдлыг сайжруулахад зориулагдсан Австралийн нисэхийн салбарын төрийн болон хувийн хэвшлийн  удирдагчдын нэгдсэн консерциумд ICAO-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга урилгаар оролцож жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Ноён Региналд Ансетийн гэгээн дурсгалд зориулсан лекцэд илтгэл тавив.

ИКАО-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, доктор Фанг Лю Австралийн шадар сайд, Зам тээвэр, бүс нутгийн хөгжлийн сайд,  Хон Майкл Маккормакт  ИКАО-ийн 75 жилийн ойн баярт зориулж бэлэг дурсгалын зүйл гардуулсан бөгөөд орон нутгийн болон олон улсын агаарын тээврийн  шинэлэг санаачлагуудыг дэмжих асуудлаар  ИКАО-той хамтран ажиллах талаар Австралийн засгийн газартай дараах хэлэлцүүлэг хийлээ.

Ерөнхий нарийн бичгийн даргын Канберрад хийсэн гол ажил нь Австралийн шадар сайд, дэд бүтэц, тээвэр, бүс нутгийн хөгжлийн сайд Эрхэмсэг ноён Майкл Маккормактай дээд түвшний уулзалт хийж, мөн зам тээвэр, хот, бүс нутгийн хөгжлийн газрын нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч хатагтай Пип Спенс тэргүүтэй бусад агаарын тээврийн салбарын удирдлагуудтай дугуй ширээний уулзалт хийх боломжтой байснаараа онцлог юм. Түүнчлэн Ерөнхий нарийн бичгийн дарга Сиднейн салбарын удирдагчид, түүний дотор “Qantas” группийн гүйцэтгэх захирал ноён Алан Жойс нартай уулзаж ярилцав.

Ерөнхий нарийн бичгийн даргын ICAO-ийн гишүүн орнуудын Ассемблей дээр хэлсэн үгнээс хэд хоногийн өмнө нь ICAO-ийн Нисэхийн аюулгүй байдал, агаарын навигацийн чадавхи, чанарын төлөвлөгөөнд чухал өөрчлөлтүүдийг баталжээ. Эдгээр шинэчилсэн төлөвлөгөө  нь ирээдүйн үеийн агаарын хөлөг болон түүний ашиглалтын  ажлыг удирдан зохион байгуулахад чухал үүрэг гүйцэтгэнэ.

“Олон улсын нисэхийн аюулгүй байдлын төлөвлөгөө бол ICAO-ийн аюулгүй байдлын стратеги  төлөвлөгөөг нисэхийн салбарт тасралтгүй хэрэгжүүлнэ гэсэн үг юм” гэж доктор Лю хэлэв. Манай “алсын хараа” нь 2030 он болон түүнээс цааш агаарын тээврийн ослын тохиолдлыг тэглэж аюулгүй байдлыг хангах зорилготой юм.”

Хатагтай Лю нь Канберра-д 2019 оны 10-р сарын 15-ны өдөр болсон Аюулгүй байдлын бага хурлын үеэр Сэр Региналд Ансеттийн гэгээн дурсгалд зориулсан лекцийг тавьж байгаа нь.

Энэ зорилтод  хүрэхийн тулд Олон улсын агаарын тээврийн аюулгүй байдлын төлөвлөгөөнд тусгагдсан нутаг дэвсгэрт тохиолддог нислэгийн үеийн хяналт алдагдах, нислэгийн үеийн осол, хөөрөх буух үеийн осол зэрэг өндөр эрсдэлтэй ослын ангиллыг’ шийдвэрлэх шаардлагатай болно. Олон улсын агаарын тээврийн аюулгүй байдлын төлөвлөгөөнд эдгээрт  чиглэсэн дэлхийн нисэхийн аюулгүй байдлын  газрын зураглал багтаасан болно

Олон улсын нисэхийн аюулгүй байдлын төлөвлөгөө нь аюулгүй байдлын удирдлага, эрсдэлд суурилсан арга барил бүхий нарийн бүтэц зохион байгуулалттай  системийг хэрэгжүүлэхэд тус дэм болох болно. Эдгээрийн зарим нь системийн асуудал” гэж нэрлэдэг осол аваарт хүргэдэг байгууллагын асуудлуудад голчлон чиглэсэн бөгөөд  тус зорилтууд нь юуны түрүүнд аюулгүй байдлыг үр дүнтэй хянах тогтолцоог хэрэгжүүлэх, сайжруулахыг улс орнуудад  уриалж байгаа юм.

Бусад зорилтууд нь Аюулгүй ажиллагааны хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх замаар аюулгүй ажиллагааны эрсдэлийг удирдах, аюулгүй ажиллагааг хангахад шаардлагатай дэд бүтцийг бий болгоход чиглэгддэг. Энэхүү дэд бүтцийг Олон улсын агаарын навигацийн төлөвлөгөөнд /ОУАНТ/нарийвчлан тодорхойлсон болно.

ОУАНТ нь Ази, Номхон далайн бүс нутагт онцгой ач холбогдолтой болно. Агаарын навигацийн системийн хөгжлийн түвшин, агаарын хөдөлгөөний тасралтгүй хурдацтай зэрэгцэн хөгжих түвшинг бид олно” гэж доктор Лю мэдэгдэв. Зарим улс орны одоо хэрэгжүүлж байгаа Нислэгийн урсгал төлөвлөлтийн менежментийг багтаасан таны ирээдүйн хэрэгцээг хангахад тус дэм болох олон янзын асуудлуудыг бид шийдвэрлэнэ. Ерөнхий өнцгөөс харахад Бүс нутаг даяар аюулгүй, байгаль орчинд ээлтэй агаарын тээврийн хэрэгсэлийг шийдвэрлэхэд ICAO-ийн бодлого баримтлалыг даган улс орнууд, үйлдвэрлэл болон бусад түншүүдийн хооронд хүчтэй үүрэг хариуцлага, хамтын ажиллагаа шаардлагатай болохыг бид санаж байх ёстой.

Ази, Номхон далайн бүс нутаг дэлхийн хэмжээнд агаарын хөдөлгөөний өсөлтөөрөө хамгийн өндөр түвшинд хүрч, агаарын замаар аялж буй 1.4 тэрбум олон улсын зорчигчдын тэн хагасаас илүү хувийг эзэлдэг бөгөөд үүнд агаарын тээвэр нэн чухалд тооцогддог олон жижиг арал, хөгжиж буй улсууд багтаж байна. Энэ баримт нь миний Ерөнхий нарийн бичгийн дарга байх хугацаандаа хийж байсан хоёр талын уулзалтын уур амьсгалд тусгалаа олсон юм. Энэ нь ICAO-ийн стандарт,  практик (SARPs) ,  ICAO-гийн дэлхийн болон бүс нутгийн стратеги төлөвлөгөөний  зорилтуудыг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж  нөөц, дэвшлийг хэрхэн оновчтой болгох аргыг тодорхойлоход чиглэгдэж байна.

Дэлгэрэнгүйг: Дараах линкээр үзэж сонирхоорой.

ICAO global air navigation and safety plans: crucial to the development of the aviation network