Нисгэгч болон нислэг хөдөлгөөний удирдагч нарын  харилцааны англи хэлтэй холбоотой бэрхшээлүүд

Доктор Франсуа Гросян доктор Докки Бүрки-Коэнтэй хийсэн ярилцлага

Дэлхий дээр өдөр бүр 100,000 гаруй нислэг үйлдэгдэж байдаг бөгөөд үүнтэй холбоотойгоор  нисгэгчид ба нислэг хөдөлгөөний удирдагч нарын хооронд  сая сая харилцаа холбоо явагдаж байдаг. Англи хэл бол олон улсын иргэний нисэхийн байгууллагын үндсэн гол хэл юм. Энэ нь хоёр улсын хэлтэй холбоотой тусгай загварчилсан  хэллэгийг агуулдаг бөгөөд маш хариуцлагатай шинж чанартай байхаас гадна бүх цаг үед оновчтой байх ёстой. Энэхүү харилцаа хэрхэн бий болдог, Энэ нь хэр үр дүнтэй байдаг эсэх, Алдаа гардаг эсэх хэрэв байгаа бол тэд юунаас хамаардаг талаар болон,илүү сайжруулах шаардлагатай  эсэх талаар ярилцсан юм.

АНУ-ын Тээврийн яамны нарийн бичгийн дарга, судалгаа, технологийн хэлтсийн эрдэмтэн, доктор Джудит Бүрки-Коэн дээрх асуултуудад ийнхүү хариулжээ.

Нисгэгч ба нислэгийн хөдөлгөөний удирдагч нарын хоорондын харилцааны хэдэн хувь нь англи хэлийг нэг эсвэл хоёр талын гадаад хэл гэж үздэг вэ?

Англи хэлээр ярьдаггүй улс орнуудын ихэнх нь буюу бараг 100 хувьд маш цөөн тооны унаган англи хэлтэй нислэг хөдөлгөөний удирдагч болон нисгэгчид байдаг. Англи хэл нь албан ёсны хэл байдаг улс оронд энэ нь олон улсын нислэгийн хувь хэмжээ эсвэл олон улсын сурагч нисгэгчээс хамаарна. Энэ нь бүс нутгаас хамаарч өөр өөр байдаг.

Нислэг хөдөлгөөний удирдагч, нисгэгч нар бие биетэйгээ англи хэлээр ярих хангалттай чадвартай эсэхийг хэн хариуцан баталгаажуулдаг вэ?

Олон улсын иргэний нисэхийн байгууллагын  (ICAO) гишүүн улс орны иргэний нисэхийн байгууллагууд. Бүх нисгэгчид болон нислэг хөдөлгөөний удирдагчид нисэхийн  загварчилсан хэлц үг хэллэгийн мэдлэгтэй байхыг шаарддаг. 2011 оны 3-р сараас хойш ICAO-аас  олон улсад нисч буй нисгэгчид болон нислэгийн хөдөлгөөний удирдагчдыг олон улсын нислэгүүдийн үеэр харилцахдаа ерөнхий англи хэлний мэдлэг чадвартай байхыг  шаарддаг болсон.

Англи хэлийг л зөвхөн хэрэглэх үү, эсвэл нэг ижил хэлээр ярьдаг нисгэгчид болон НХУ жишээ нь: Герман нисгэгч герман нислэгийн удирдагч 2 эх хэлээрээ ярьж болох уу? Англи хэлээр ярих уу?

Болохгүй. Үүний нэг гол шалтгаан нь 2 талын шугам гэдэг нь   нисгэгчид болон НХУ нарт зориулсан мэдээллийн эх үүсвэр юм. Агаарын орон зай нь ижил радарын долгион дээр харилцдаг  хэсгүүдэд хуваадаг. Нисгэгчийн хувьд би нэг долгион дээр өөр хэн байгааг сонсох замаар өөрийн нөхцөл байдлыг мэдэж авдаг. Энэ нь миний ойролцоо ямар хүмүүс байна, тэд миний мэдэх ёстой цаг агаарын мэдээтэй таарч байгаа эсэхийг мэдэх боломж өгдөг. Мөн  НХУ-ын гаргасан алдааг мэдэх, жишээ нь намайг өөр агаарын хөлөгтэй   нэг ижил хөөрөх буух зурвас дээр буулгах мэдээлэл  гэх мэт.

Англи хэлнээс өөр хэлээр яригч орны нисгэгч, НХУ нар ижил шугамд нисч байгаа англи хэлээр яригч орны бус нисгэгчтэй харилцах мэдээллийн “долгионыг” тусгаарлах нь  тэдний нөхцөл байдлын талаарх мэдээллийг бууруулдаг.

Нисэх нь аялал жуулчлалын хамгийн аюулгүй хэрэгслүүдийн нэг тул англи хэл дээрх харилцаа нь  олон хүний хувьд гадаад хэл хэдий ч маш өндөр түвшний байх ёстой. Үүнийг үр дүнтэй болгохын тулд ямар журам барьдаг вэ?

Хамгийн чухал асуудал бол  харилцааны үл ойлголцлыг арилгах,  загварчилсан хэлц үг хэллэгийг маш сайн зохицуулж өгөх зорилго бүхий харилцааны журам  юм. Ийм учраас бүх нисгэгчид болон НХУ гаргасан алдааны олон тохиолдолыг багтаасан энэхүү журмыг дагаж мөрдөх нь эргэлзээгүй зүйл юм.

Журмын нэг шаардлага нь  НХУ-ын  хэлсэн зүйлийг нисгэгч анхааралтай “унших”, НХУ буцаад “сонсох” харилцааны үйл ажиллагаанд анхаарах явдал юм. Дараа нь  нисгэгчийн хэлэх байдлыг сонсож, буцаан “унших”-д гарах алдааг барьж авах ёстой. Мэдээжийн хэрэг алдаа нь анзаарагдахгүй байж болох ба  ялангуяа ачаалалтай агаарын орон зайд их ажиглагддаг. Агаарын замын харилцааг хиймэл дагуулаар дамжуулан “datalink” хэлбэрт шилжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд НХУ нисгэгчидтэй текстэн мессежээр харилцах боломжтой.

Нисгэгч ба НХУ хооронд холбоо тасалдах тохиолдлууд байдаг. Бусад шалтгаантай харьцуулахад Англи хэлнээс болсон алдаа хэр байдаг вэ?

Дахин унших болон сонсох үйл ажиллагааны  алдаанаас гадна харилцааны  олон шалтгаан бий. Стандартын  бус хэлц үг хэллэг ашиглах нь англи хэлний мэдлэг дутагдсанаас үүдэлтэй байж болох юм. Бүх долгионыг блоклодог  микрофон гацалтууд болон хэлний мэдлэг зэрэг нисгэгч үг хэлэх боломжгүй долгионы ачаалал болон бүх долгионыг  блоколсон микрафоны гацалтууд бий.

Өөр нэг бэрхшээл бол Нисгэгч ижил төстэй дуудлага дохио бүхий өөр нисэх онгоцтой андуурч мэдээлэл авч болох дуудлагын дохионы  алдаа юм.  Мэдээж хэрэг, эдгээр бүх асуудал нь англи хэлний мэдлэг дутмагаас зөвхөн шалтгаасан хүчин зүйл гэж тодорхойлж болохгүй юм.

НХУ болон нисгэгч тус бүр  англи хэлний өөр өөр  аялгаас болж алдаа гарах учраас аялга хэр чухал вэ? Ийм жишээ мэдэх үү?

Англи хэлний аялгаас шалтгаалсан  үл ойлголцлын талаарх гомдлуудыг Нисгэгч болон НХУ нарын аль аль нь ирүүлдэг. АНУ-д албан ёсны мэдээллийн системээс “гадаад аялга” гээд хайхад  сүүлийн 10 жилийн хугацаанд 10 тохиолдол гарч ирдэг хэдий ч Англи хэлээр ярьдаггүй орны дээгүүр   нисч байгаа  нисгэгчид, гадаад оюутнуудтай нисч байгаа нисгэгчид, Англи хэлээр ярьдаггүй нисэх багийнхантай хамт нисэх үед, болон  олон улсын нислэгүүд,  нисгэгчидтэй харилцдаг НХУ-д тохиолдож байсан олон бүртгэгдээгүй тохиолдлууд байдаг.

НХУ нар гадаад орны нисгэгч нартай хэрхэн англиар ярих ёстой талаар  тодорхой ямар зөвлөмжүүдийг өгдөг вэ?

НХУ нь тухайн гадаад нисгэгчид хэлц үгийн мэдлэг муу эсвэл бүс нутгийн фразеологи нь ялгаатай байж магадгүй гэдгийг заавал мэдэж байх ёстой. НХУ нар тоон мэдээлэл дээр маш болгоомжтой хандах хэрэгтэй бөгөөд тэднийг бүлэглэн “наян гурав” гэхийн оронд “найм, гурав” гэж салгаж хэлэх ёстой. Ийнхүү тоог хэлэх нь улс орон бүрд өөр өөр .(ж нь: Германд three and eighty гэдэг бол Францад 20-иор 4 удаа дараа нь 3 гэх жишээтэй). Жин, зай, барометрийн даралт гэх мэт хэмжүүрийг улс орнуудад өөр өөр нэршилтэй байдаг.

НХУ нар зааврыг, бүрэлдэхүүн хэсгүүдийг хэлэхдээ богино пуазтай хуваан хэлэх ёстой. Нэг үгийг хэлж дуусаад дараагийн үг эхэлж байгааг мэдэх нь гадаад хэлний сонсогчдод  мэдээж хэцүү байдаг. Мэдээжийн хэрэг НХУ нар мэдээллийг  бүрэн уншиж, зөв уншихад анхаарлаа илүү түлхүү хандуулах хэрэгтэй. Эцэст нь зааварчилгааг богино байлгах нь зөв унших чадварыг хөнгөвчилж, хэт их мэдээллийг нэг өгүүлбэрээр хэлснээр цаг зав хэмнэх болно.

Эх сурвалж:

Bilingualism in the sky

SHARE