Агаарт  мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх систем (ACAS)-ийн  хувьсал ба ACAS X –ын талаарх танилцуулга

Олон улсын иргэний агаарын тээврийн сүлжээ нь олон улсын  хэмжээнд жилд дөрвөн тэрбум гаруй зорчигч тээвэрлэдэг. ИКАО-ийн 75 жилийн ойн баярын үеээр бид аюулгүй байдлын зарим чухал ололт амжилтын талаар танилцуулгаа хүргэх болно. Та жилийн туршид UnitingAviation.com дээр тавигдсан мэдээллүүдийг дагаарай.  Бид танд нийгмийн сүлжээгээр дамжуулан үзэл бодлоо хуваалцахдаа  #ICAO75 хаштагийг ашиглахыг зөвлөж байна.

2019 оны 05 дугаар сарын 17

Зорчигч тээврийн онгоцны мөргөлдөөн нь хамгийн их сүйрэлд тооцогддог осол аваарын нэг юм. Анхны агаарын мөргөлдөөн 1956 онд Grand Canyon дээгүүр , нийт 128 зорчигч,  онгоцны хоёр багийн гишүүдийн хамт нисч байхдаа осолдсон осол байдаг. Үүний улмаас 1950-иад оны сүүлээр мөргөлдөөнөөс урьдчилан сэргийлэх стратегиудыг тодорхойлох зорилгоор  маш олон судалгаа хийсэн байдаг. Дэлхийн хэд хэдэн улс оронд агаарт мөргөлдөхөөс зайлсхийх системийг хөгжүүлж эхэлсэн бөгөөд 1970 оны эхээр агаарын зайнд мөргөлдөхөөс сэргийлсэн системийн анхны загвар (ACAS) –ыг боловсруулжээ.  Түүнээс хойш тус загварыг улам хөгжүүлж  сайжруулахад нэлээд хэдэн жилийг зарцуулсан юм.

Эдгээр системийг хөгжүүлэхтэй зэрэгцэн ICAO-ийн уулзалт дээр тэдгээрийг стандартчилах талаар олон хэлэлцүүлэг явагдсан. 1972 онд болсон Агаарын навигацийн 7-р бага хурлын үеэр хоёрдогч ажиглалтын радар (SSR) болон агаарт мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх систем (ACAS) зэрэг нийт 74 зөвлөмжийг гаргасан. 1970-оны үед  SSR ба ACAS-ийн хувьслын талаар олон янзын саналууд орж ирж байсан бөгөөд 1981 онд Агаарын навигацийн комисс (ANC) нь SSR-ын сайжруулалт ба мөргөлдөхөөс урьдчилан сэргийлэх системийн техникийн зөвлөлийг  (SICASP) -ийг дараах ажлын хүрээнд байгуулав.”Стандарт, болон практик зөвлөмж (SARPs), журам, шаардлагатай бол мөргөлдөхөөс сэргийлэх системийн  удирдамжийн материал боловсруулах зэрэг асуудлууд багтаасан.

ИКАО  1985 онд SICASP-ийн туслалцаатайгаар  анх удаа  агаарт мөргөлдөхөөс зайлсхийх системийн 195-р захирамжийг  гаргажээ. ACAS-ийн үйл ажиллагааг сайжруулахаар бусад байгууллагуудын гаргасан хүчин чармайлтаас гадна ИКАО нь 1980-аад оны сүүлээр бүх улсын  үйл ажиллагаанд үнэлгээг хийхийг санаачлан хэрэгжүүлсэн бөгөөд SICASP (мөн түүний залгамжлагч) 1990 оны эхээр хийгдсэн эцсийн үнэлгээнд нь  идэвхтэй оролцжээ. Олон сайжруулалтыг хийсний дараа ICAO-ийн шинжээчдийн баг ICAO-ийн хавсралт 10-р боть IV-т заасны дагуу ACASII заалтыг амжилттай боловсруулав.

Өнөөдөр бид агаарын аяллыг  хамгийн аюулгүй аялал гэж бахархан хэлж чадна. Энэ нь “өнөөгийн орчинд тийрэлтэт онгоцоор тасралтгүй ниссэн хүн агаарын мөргөлтийн золиос болохоос өмнө 11,000 гаруй жилийн аяллаас амьд үлдэхийг хэнч бодож болох юм” [1]. Энэхүү ажил нь ACAS-ийг байрлуулсны ачаар төдийгүй бусад холбогдох  үйл ажиллагааг амжилттай явуулснаар , тухайлбал үйл ажиллагааны горимыг боловсруулах, нислэгийн багийн болон НХҮ-ийн сургалтыг  санаачлах зэрэг ажлуудыг амжилттай  хэрэгжүүлсний ачаар боломжтой болсон.

Гэсэн хэдий ч бид  агаарын хөлгийн ашиглалтыг улам сайжруулах  замаар өсөн нэмэгдэж байгаа эрэлт хэрэгцээг дэмжин , аюулгүй байдлын түвшиг улам сайжруулах шинэ сорилт тулгараад байна. Одоо байгаа ACAS-ийн нарийн зөвлөмжүүд (RA)-ийг үнэлэх нь тэдгээрийн 80 хувь нь аюулгүй ажиллагааны явцад ACAS дохиоллын шалгуур үзүүлэлт ба НХУ-ийн хэвийн горимуудын хоорондох харилцан үйл ажиллагаа байгааг харуулж байна. Эдгээр нарийн зөвлөмжүүдийг   шаардлагагүй, түгшүүртэй бус дохио гэж ангилдаг. Нэмж хэлэхэд, одоогийн ACAS логик нь олон улсын агаарын навигацийн төлөвлөгөөнд тусгасан ирээдүйн үйл ажиллагаанд үл зохилдох талтай.

Хоосон сэрэмжлүүлэг гэх мэт үйл ажиллагааны асуудлыг шийдвэрлэх, шинэ журмуудыг (тухайлбал 4D зам дээр суурилсан үйл ажиллагааг дэмжих гэх мэт) хэвшүүлэх зорилгоор ACAS X нэртэй шинэ, сайжруулсан ACAS-ийг санаачилсан. ACAS X нь алсаас удирдах нисэх онгоц гэх мэт шинэ нисэх онгоцны төрөлд  шаардлагатай тохиолдолд ажиглалтын бусад эх сурвалжийг ашиглах боломжийг олгоно.

ИКАО-ийн шинжээчдийн багийн нэг, дээр дурдсан шинжээчдийн багийн залгамжлагч, Хяналтын зөвлөл нь бусад хэд хэдэн байгууллагатай нягт хамтран ажиллаж ACAS X-ийн техникийн заалтыг хавсралтын 10-р боть IV-т оруулахаар ажиллаж байна. Шинэ заалтууд нь ACAS X нь Агаарын Мөргөлт гарж болзошгүй (NMACs) эрсдэлийн магадлалыг ойролцоогоор 20% -иар бууруулж, шаардлагагүй дохиолол, RA-ийн зөрчлийн тоог эрс бууруулснаар аюулгүй байдлын үр дүнтэй болгоно гэсэн өргөн хүрээтэй үнэлгээнд суурилсан болно. ИКАО нь Хяналтын зөвлөл болон бусад шинжээчдийн бүлэг, аж ахуйн нэгжүүд нисч буй иргэдийн аюулгүй байдлыг хангах, сайжруулах зорилгоор хамтран ажиллаж байна.

Зохиогчийн Тухай
Хатагтай Мие Уцуномия нь ICAO-ийн  Техник хангалтын албаны  техникийн ахлах төвшний ажилтан, 2011 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд 2015 оноос хойш тусгайлан судалгаа хийж, Агаарын ажиглалтын систем, Нисэхийн ажиглалтын систем, мөргөлтөөс урьдчилан сэргийлэх систем, дэлхийн агаарын навигацийн төлөвлөгөөнд тусгагдсан урьдчилан сэргийлэх систем ба тэдгээрийг хэрэгжүүлэхтэй холбоотой  ICAO заалтуудыг боловсруулж байгаа Хяналтын зөвлөлийн нарийн бичгийн дарга бөгөөд 2017 оноос хойш тэрээр спектрийн менежментийн чиглэлээр ажиллаж байна.

SHARE