Мэргэшсэн техникийн боловсон хүчний орон тооны дутагдлыг шийдвэрлэх: ICAO-ийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын байцаагч нарын багаж хэрэгсэлийг боловсруулах нь

Чикагогийн конвенц болон түүний арван есөн хавсралтууд нь хэлэлцээрт орнуудын хэд хэдэн чиг үүргийг тодорхойлсон байдаг . Хавсралт 19 – Аюулгүй ажиллагааны менежмент, 1-р заалтад  агаарын  тээврийн байгууллагууд тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой чиг үүрэгт хамаарах  найман чухал элементийг (CE) тодорхойлсон.

ИКАО-ын олон улсын аюулгүй байдлын хяналт шалгалтын  (USOAP) аудитын дүгнэлтэд үндэслэн аюулгүй байдлын хяналтын тогтолцооны тогтвортой байдалд нөлөөлөх  ажил үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай  өндөр мэргэшсэн техникийн ажилтан,  мэргэшсэн байцаагчдын тоо  дутмаг,  хангалтгүй байгаа гэж дүгнэсэн.  Энэ дутмаг байгаа байдлыг  “CE-4” гэж тодорхойлсон бөгөөд энэ нь улсын аюулгүй байдлын хяналтын үр дүнтэй  тогтолцоог хэрэгжүүлэхэд тулгарч буй гол бэрхшээлүүдийн нэг  гэж дүгнэсэн юм.

Энэхүү дутмаг байдлыг   ICAO-д  улс орнуудын  Аюулгүй байдлын гол чухал асуудал (SSC) –д тооцогдох нөхцөл байдлын үндсэн шалтгаан гэж тодорхойлсон байдаг. Агаарын тээврийн салбарын хэмжээ, цар хүрээ, нарийн зохион байгуулалт, огцом өөрчлөлтийн улмаас үүссэн бэрхшээлүүдэд хариу өгөх чадвартай мэргэшсэн байцаагчийг авч ажилуулахад бэрхшээлтэй байгаа  нь гишүүн орнуудын эрх бүхий байгууллагуудын хувьд тулгамдсан асуудлын нэг юм.

ICAO-ийн заалтууд (жишээ нь Хавсралт 19, Док. 8335, Док. 9734) –д үүрэг  даалгавраа гүйцэтгэх чадвартай, мэргэшсэн боловсон хүчин ажиллуулна гэсэн байдаг хэдий ч зарим улс орнуудад энэхүү хоосон орон зайг нөхөх хангалттай тооны мэргэжилтэн бэлтгэх нь томоохон асуудал байсаар байна. Түүнчлэн, ойрын хэдэн арван жилд агаарын тээврийн үйл ажиллагаа улам бүр өсөн нэмэгдэхийн хэрээр улс орнуудын олгож буй сургалтын хүчин чадал хязгаарлагдмал байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна. Ийм шалтгаанаар ICAO-ийн гишүүн орнуудаас тусламж хүссэн.

Үүний хариу болгож  ИКАО нь 2018 онд,  тухайн шаардлагатай ажлуудыг гүйцэтгэх чадвартай, өндөр мэргэшсэн, туршлагатай мэргэжилтнүүдийн мэдээллийн санг бүрдүүлж,  тусгай сүлжээний  хэрэгслээр гишүүн улсуудад нээлттэй болгох үйл ажиллагааг явуулж эхлүүлсэн.

19-р хавсралт нь дээрх 8 чухал элементүүдтэй холбоотой стандартад дараах зүйлийг нэмж оруулав.

CE-4 Мэргэшсэн техникийн ажилтан

4.1. Аюулгүй байдлыг хянах чиг үүрэг бүхий техникийн ажилтанд мэргэшлийн тодорхой түвшний шаардлагыг төрөөс тогтоож, тодорхой чадамжыг нь  хадгалах, сайжруулах зорилгоор зохих анхан шатны болон давтан сургалтыг зохион байгуулна.

4.2. Сургалтын бүртгэл хөтлөх тогтолцоог төрөөс хэрэгжүүлнэ.

ICAO-ийн Иргэний нисэхийн аюулгүй байдлын байцаагчийн багаж хэрэгсэл нь  (CASI-T)  мэдээллийн сан, багаж хэрэгсэл нь өөрөө  иргэний нисэхийн өөр өөр салбарт ажилладаг шинжээч мэргэжилтнүүдтэй холбоотой мэдээллийг цуглуулахад  суурилсан болно.

Хоёрдугаарт, ICAO-аас гишүүн орнууддаа зориулан, албан хүсэлтийн дагуу үе шаттай ажлуудыг гүйцэтгэх чадвартай  өндөр мэргэшсэн, туршлагатай байцаагчдыг мэдээллийн сангаас сонгох үүднээс мэргэжлийн түвшинд боловсруулсан тогтолцоог бүрдүүлнэ.

Богино хугацаанд чухал ажил үүрэг гүйцэтгэхэд  шаардлагатай мэргэжилтнүүд хэрэгцээтэй байгаа   гишүүн орнуудын шийдэл болгон боловсруулсан энэхүү хэрэгсэлээ ICAO вэбсайтдаа оруулах болно.  Хангалттай тооны  өндөр чадвартай мэргэжилтнүүдийн хэрэгцээ шаардлага, үнэ цэнэ, ач холбогдол нь  агаарын тээврийн салбарт томоохон хүрээг хамарч байгааг харуулж байна.

ИКАО зарим гишүүн орнуудад хүндрэлтэй байгаа өндөр мэргэшсэн ур чадварын  жишээг тодорхойлсон болно. Үүнд дараахь чадвар бүхий мэргэжилтнүүд  багтсан бөгөөд  үүгээр  хязгаарлагдахгүй болно.

  • Агаарын хөлгийн хилийн бүртгэл   /XBT/ болон зөвшөөрөл олгох, батлах, хянах, шалгах үйл ажиллагаа хийх,  нислэгт тэнцэх чадварын мэргэшсэн үзлэг шалгалт хийх;
  • Агаарын хөлгийн ашиглалтын гэрчилгээ олгох үйл явцын үед нислэгийн үйл ажиллагааны байцаагчийн мэргэжлийн шалгалт, зөвшөөрөл олгох;
  • Аэродромын гэрчилгээтэй холбоотой олон төрлийн шалгалт, үзлэг, зөвшөөрөл авах;

Уг санаа нь ялангуяа нислэгт тэнцэх чадвар, XBT –ын  үйл ажиллагааг  CASI-T нисгэгчийн төслийг боловсруулахад шаардлагатай, нэн тэргүүн  анхаарлаа чиглүүлэх салбар гэдгээр сонгосон. Нарийн бичгийн даргын энэхүү үйл явцыг дэмжих хүсэлттэй хамт  XBT-ийн тодорхой хяналт шалгалтын ажлыг гүйцэтгэх чадвартай нислэгт тэнцэх чадварын мэргэжилтэнийн шалгуурыг  тодорхойлох зорилгоор  ICAO-ийн нислэгт тэнцэх чадварын зөвлөл (AIRP) –ийн боловсруулсан  хамгийн бага шаардлагын жагсаалтыг гаргасан болно.

ИКАО одоогоор мэдээллийн санг бүрдүүлэх, байршуулах; холбогдох шалгуурыг тодорхойлох; нислэгт тэнцэх чадвар / XBT бүсэд тохирох мэргэжилтнүүдийн жагсаалтыг бий болгох чиглэлээр ажиллаж байна. Эдгээр нь хэрэгжих үед  бол мэдээллийн санд орсон шинжээч нь тодорхой даалгаврыг биелүүлэх шаардлагатай нийцэж, тухайн чиглэлээр мэргэшсэн мэргэжилтэн(үүд) ба сонирхсон гишүүн улс (CAA) хооронд шууд мэргэжлийн харилцаа холбоо тогтооно.

Нислэгт тэнцэх чадвар / XBT албаны багаж зэмсэгийг  харуулах үе шатанд гарсан  сургамжид үндэслэн CASI-T нь бүх хяналт шалгалтын үйл ажиллагааг хамаарах болно.

Зохиогчийн Тухай

Каталин Попа нь тэтгэвэрт гарсан дэслэгч-командлагч, Румын улсын ИНЕГ-ийн байцаагч, одоо ICAO-ийн Агаарын навигацийн зөвлөлд  ашиглалтын аюулгүй байдлын хэлтсийн техникийн мэргэжилтэнээр ажилладаг юм. Тэрээр 1995 оноос хойш цэргийн болон иргэний нисэхийн салбарт тасралтгүй ажиллаж ирсэн.

2012 оны 5-р сараас 2016 оны 10-р сар хүртэл Попа нь EUROCONTROL-т Румын улсын төлөөлөгч байв. Түүний үндсэн ажил бол Румын ба EUROCONTROL, Румын болон бусад гишүүн орнуудын хооронд хамтын ажиллагааны шинэ чиглэлүүдийг судлах явдал байв.

ИКАО дахь одоогийн үүрэгтээ тэрээр ажилтнуудын тусгай зөвшөөрөл, нислэгийн үйл ажиллагаатай холбоотой техникийн зөвлөгөө, үйлчилгээ үзүүлэх, ялангуяа Хавсралт 1, Хавсралт 6 – I, II, III хэсгүүдийн Стандарт,  Зөвлөмж болгосон практик (SARPs) -ийг хэрэгжилтийг хариуцан ажилладаг. Мөн тэрээр хэлний мэдлэг, сургалт, боловсон хүчний тусгай зөвшөөрөл олгох чиглэлээр улс орнуудын болон олон улсын байгууллагуудын өмнө тулгамдаж буй асуудлуудад дүн шинжилгээ хийж, зохих шийдлүүдийг өгөх үүргийг хариуцан ажиллаж байна.

Линк:

Addressing the lack of qualified technical personnel: the development of ICAO’s Civil Aviation Safety Inspectors Tool

SHARE