Гал унтраах бодисоос галлон (Halon)-ы агууламжийг багасгах

Галлонжуулсан нүүрс устөрөгчийн хий (Halon) нь иргэний агаарын тээвэрт хэрэглэгдэж байгаа цорын ганц гал унтраах бодис байсан бөгөөд ,  маш хөнгөн,  галын олон төрөлд үр дүнтэй гэдгээрээ олон жил ашиглагдаж ирсэн. Озоны давхрага их хэмжээгээр нимгэрч байгаагаас болж Озоны давхаргыг нимгэлж буй бодисын тухай Монреалийн Протоколоор хэлэлцэж  1994 оноос  хөгжингүй орнуудад, 2010 оноос хөгжиж буй орнуудад Halon агуулсан нүүрсхүчлийн хийн үйлдвэрлэлээ зогсоохыг уриалсан. Энэхүү олон улсын гэрээний үр дүнд галлонтой бодисын үйлдвэрлэлийг хориглосноор нийлүүлэлт багасч байна. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн  Галон хийн техникийн зөвлөл  (HTOC) -өөс гаргасан Halon 1301 бодис тоон хэмжигдхүүний судалгааг дэлхийн үйлдвэрлэгч байгууллагуудаас  гаргасныг  харуулав.

ICAO нь иргэний агаарын тээвэрт ашигладаг гал унтраах хэрэгсэлд Halon бодис орлуулах хэрэгслийг ашиглахыг үүрэг болгов. Энэ тухай ICAO-ийн хэд хэдэн заалтууд үүнд: Хавсралт 6 – Агаарын хөлгийн ашиглалт ба 8-р хавсралтад орсон бөгөөд Агаарын тээврийн хэрэгслийн  гал унтраахад Halon бус, орлуулах бодис ашиглах шаардлагыг тусгасан байдаг.

Halon –ийг өөрчлөх тухай 6, 8-р хавсралтад тусгагдсан ICAO SARP-ууд дахь огноог хасав:

Иргэний агаарын хөлөг дэх гал унтраах систем             ICAO SARP таслах огноо

Лабораторын гал унтраах систем                                  2011 оны 12-р сарын 31

Зөөврийн гал унтраагчид                                              2018 оны 12-р сарын 31

Хөдөлгүүр ба АPU гал унтраах систем.                          2014 оны 12-р сарын 31

Ачааны тасалгааны гал унтраах систем                         2024 оны 11-р сарын 28

Одоогийн байдлаар Halon хийг дээр дурдсанчлан 4 өөр системийг иргэний агаарын хөлгийн гал унтраахад ашиглаж байна. Дэлхий даяар Halon бодисыг өөр хувилбараар туршиж үздэг олон улс, байгууллагууд байдаг. Харамсалтай нь, бүх унтраах системд хэрэглэгдэх нэг ижил бодис байдаггүй. Тиймээс, нисэх онгоцны хэсэг бүрт өөр өөр төрлийн унтраагч ашиглах шаардлагатай болдог.

Хүлэмжийн хий, озоны давхаргыг нимгэлдэггүй бодисоор зөөврийн болон угаалгын зориулалттай гал унтраагч бодисууд багтдаг. Хөдөлгүүр болон бусад хэсгийн (АPU) гал унтраах системийг Halon-ийг орлуулах чиглэлээр судалгаа, хөгжил дэвшил гарсаар байгаа хэдий ч энэ системийг бүрэн шалгах, гэрчилгээжүүлэх, арилжааны тээврийн нисэх онгоцон дээр хэрэгжүүлэх боломжтой. Энэ хэрэглээний орлуулах бодисыг бүрэн боловсруулах ажил хол байсаар байна. Ачааны тасалгааны гал унтраагчийг солиход хамгийн хэцүү, судалгаа шинжилгээ, туршилт явуулахад нэлээд урт хугацаа шаардагддаг. Halon солих нь техникийн ажил, гэрчилгээ, байгаль орчны урт хугацаанд ээлтэй байх боломжтой шийдэлд хүрэхийн тулд ICAO-ийн гишүүн бүх оролцогч талуудын бүрэн хамтын ажиллагаа шаардагдах болно.

Дэлхийд одоо байгаа Halon 1301 бодис нь  2018 оны HTOC-ийн үнэлгээний тайлангийн 5-р бүлгийн дагуу 2018 оны эцэст ойролцоогоор 37,750 метр тонн гэж тооцоологдсон. Halon 1301 бодисын үлдэгдлийг одоогоор гал унтраах хэрэгсэлд (жишээлбэл, агаарын тээврийн, компьютерын байгууламж, газрын тос, байгалийн хий, цэрэг, тэнгисийн ажил гэх мэт) ашиглаж, мөн бэлэн нөөцөөр хадгалж байна. Үүнийг зөвхөн иргэний агаарын тээвэрт ашиглах  тохиолдолд 12,500 тонн  Halon 1301 бодисыг ашиглах  боломжтой болно гэсэн тооцоо бий  хэдий ч Halon 1301-ийн бусад олон хэрэглээнд ялангуяа цэнэггүй болсон системийг цэнэглэх эсвэл алдагдлыг нөхөхийн тулд одоо байгаа хангамжид ашиглах шаардлагатай болно.

Зөөврийн гал унтраагч. Эх сурвалж:  Нисэх бүрэлдхүүний түүхээс

Онцгой нөхцөл байдлаас шалтгаалан олон улсын гэрээнд заагдсаны дагуу агаарын тээврийн салбар өнөөдөр Halon-ийг үргэлжлүүлэн ашиглаж байна. Энэ нь тодорхойгүй үргэлжилсээр байж болохгүй зүйл юм. .
Halon- ийг одоо байгаа нөөцөд л дахин ашиглах замаар нисэх онгоцонд ашиглах боломжтой байна; ИКАО-ийн гишүүн орнууд бохирдлыг бууруулах арга хэмжээ авсан ч үлдэгдэлүүд нь  бохирдуулах эрсдэлтэй хэвээр байна. Эдгээр асуудлууд, тэдгээрийн аюулгүй байдалд үзүүлэх нөлөөллийг хүлээн зөвшөөрөх үүднээс халоноос аюулгүй, үр дүнтэй халоны хувилбар руу нэн даруй шилжих нь нэн чухал болжээ.

Зохиогч:

 Маймуна Таал бол ICAO-ийн Агаарын навигацийн холбооны нисэхийн техникийн ажилтан юм. Тэрээр сансрын инженер бөгөөд АНУ-ын Холбооны Нисэхийн (FAA) байгууллагын нисэх онгоцны аюулгүй байдлын чиглэлээр 20 гаруй жилийн туршлагатай. ИКАО-д элсэхээсээ өмнө тэрээр Гамбийн Иргэний нисэхийн ерөнхий газрын GCAA байгууллагын ерөнхий захирлын албан тушаалыг хашиж байсан бөгөөд агаарын тээврийн зохицуулалтын үйл ажиллагааг бүхэлд нь хариуцаж байв. Маймуна бол Африкт нисэхийн аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хийж буй ажилдаа зориулж 2007 оны Нислэгийн аюулгүй байдлын сангийн ерөнхийлөгчийн хэлсэн ишлэл юм.

Schematic of engine fire extinguishing system. Source: Bombardier Inc., with TSB modifications

Холбоос:

Aircraft fire extinguishing systems: replacing the halon