ICAO Global Aviation Training information

Эрхэм хүндэт TRAINAIR PLUS хөтөлбөрийн  гишүүд ээ,

Олон улсын  нисэхийн сургалтын байгууллага (GAT) нь 2020 оны шинэ жилийг угтаж  дараах зүйлсийг танд дуулгахад таатай байна.

ICAO-ийн бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт
Олон улсын нисэхийн сургалтын байгууллага (GAT)-ыг Техникийн хамтын ажиллагааны холбоо (TCB) -д нэгтгэж байгууллагын бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх тухай ICAO зөвлөлийн 217-р чуулганы үеэр болсон хэлэлцүүлэг дээр ICAO-ын  Ерөнхий нарийн бичгийн дарга  Олон улсын  нисэхийн сургалтын байгууллага (GAT)-ыг  Техникийн хамтрын ажиллагааны холбоо (TCB)-ны  дор байгуулах шийдвэрийг батлав.

Үүнтэй холбогдуулан ноён Диего Мартинезийг Олон улсын нисэхийн сургалтын байгууллагын даргаар томилох болсон бөгөөд  тус хэсэг нь гурван  нэгж  хариуцсан дарга нараас бүрдэх болно.