ИКАО-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ФАН ЛЮ НИСЭХИЙН СУРГАЛТЫН ШИНЭЧЛЭЛТИЙГ ХИЙХИЙГ УРИАЛЖ БАЙНА

Инноваци нь саяхныг болтол Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ИКАО) -ийн хэлэлцүүлгийн гол сэдэв байсаар ирсэн  бөгөөд Энэтхэгийн Дели хотод  GMR нисэхийн академи болон Дели хотын олон улсын нисэх онгоцны буудлаас зохион байгуулж байгаа ICAO-ийн, TRAINAIR PLUS хөтөлбөрийн энэ жилийн зургаа дахь  симпозиумын сэдэв болж байгаа нь ч  энгийн зүйл биш юм.
Дараагийн симпозиум нь өөр давхрагынханд зориулсан сургалтын инновацид анхаарлаа хандуулж,  сургалтад  хэрхэн иноваци нөлөөлөх арга замыг судлах болно.

Энэхүү арга хэмжээ нь олон улсын  агаарын тээврийн сургалтын тулгамдсан асуудал болон бидний улам хөгжиж буй үйлдвэрлэлийн салбарт тулгарч буй  асуудлуудыг авч үзэх болно.

Бид Стандарт гаргагчдийн хувьд  инновацийг бүх хэлбэрээр боловсруулж, улс үндэстэн хоорондын агаарын тээврийн аюулгүй байдал, хөгжил цэцэглэлт, эдийн засгийн өсөлтийн хүчирхэг болгосон харилцаа холбоог хангах ёстой.

21-р зууны агаарын тээврийн болон зорчигч тээврийн ачааллыг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх нь маш чухал үүрэг юм. Үүнтэй холбогдуулан бид энэхүү өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээнд нийцсэн нисэхийн сургалтын оновчтой шийдлийг гаргах боломжийг олгох үүднээс шинэ,  шинэлэг технологийн чиг хандлагыг тодорхойлох нь нэн чухал юм.

Энэ жилийн симпозиумд ICAO TRAINAIR PLUS хөтөлбөрийн  гишүүд,  хувьцаа эзэмшигчид, эрдэм шинжилгээний байгууллагууд оролцохыг тэсэн ядан хүлээж байна. Энэхүү арга хэмжээ нь  ТRAINAIR PLUS -ын гишүүдэд хөтөлбөрийн шинэ онцлог, давуу талыг олж илрүүлэх, бизнесийн шинэ боломжуудыг хөгжүүлэх, сургалтын зохион байгуулалт, бүтээгдэхүүнээ сурталчлах форумыг зохион байгуулах зорилготой юм.