АНГЛИ ХЭЛ ҮНЭГҮЙ СУРАХ ШИЛДЭГ 9-Н БОЛОМЖ

Өнөө цагт англи хэлгүй байна гэдэг сул тал бүр цаашлаад ажил албандаа бусдаас дутуу үнэлэгдэх, мэдлэг мэдээлэл бага хүртэх эхлэл болж байна. Залуучуудын ч гэлтгүй хүн бүхний эхний хүсэл англи хэл сурах болжээ. Гэтэл зарим тохиолдолд ажил, хичээл ихтэйгээс болж хэл сурахаа хойшлуулах үе бидэнд цөөнгүй. Мөн гадуур байгаа хэлний төвүүдийн сургалтын төлбөр өндөр байдаг болохоор сурч чадахгүй байгаа хүмүүс бас зөндөө.

Тэгвэл энэ удаагийн блогоороо АНГЛИ ХЭЛ ҮНЭГҮЙ сурах боломжтой хэд хэдэн апп болон таны хэлний мэдлэгт маш хэрэг болохуйц хэд хэдэн номыг танилцуулж байна. Апп та play store болон Аpple store дээрээс үнэгүй татаж авах боломжтой шүү.

Эдгээр апп болон номууд танаас багахан хэмжээний цаг шаардах боловч эргүүлээд маш их хэмжээний мэдлэг олгож чадахаараа давуу юм.

Татаж аваад өдөр бүр 20 минутыг өөрийн хэлний мэдлэгт зарцуулаарай.

  1. BABBEL — энэхүү апп ашиглахад маш хялбар бөгөөд Babbel-ийн гол давуу тал нь хамгийн чухал үгнүүдийг эхэлж санал болгодгоороо таны хэлний мэдлэгт үр дүн авчирна. Үг цээжлэх шинэ үг сурахад маш хэрэгтэй.

                        

  1. MEMRISE— хүн бүхэнд өөрийн гэсэн сурах өвөрмөц арга барил бий. Харин энэхүү апп нь үгийг зургаар тайлбарлахаас гадна маш хөгжилтэй байдлаар заах тул нэг төрлийн тоглоом тоглонгоо хэл сурах боломжийг санал болгодог.

  1. BUSUU — тоглоом тоглох замаар өөрийн үгийн баялгийг дээшлүүлэх боломжтой бөгөөд Busuu нь танд өдөр тутам 10 минутын хичээл санал болгох бөгөөд идэвхтэй хичээлээ хийгээд байвал хэлний түвшинг тодорхойлсон сертификат олгодгоороо давуу талтай.

  1. DUOLINGO— тоглоом тоглонгоо хэл сурах бас нэгэн боломж. Утсан дээрээ татаж аваад хүссэн үедээ тоглонгоо хэл сурах боломжтой.

5. Англи хэлний дүрмийн ном Ц.Оюунцэцэг— энэхүү ном нь англи хэлний бүх дүрмийг Монголоор маш сайхан тайлбарлаад өгчихсөн. Бие даан хэл сурч байгаа хүнд бол гарцаагүй байх ном. Номын дэлгүүрүүдээр худалдаалагдахаа больсон боловч багшийн дээдийн номын худалдаанаас бол олдоно.

  1. HiNative — энэхүү аппийн хамгийн гол давуу тал нь та өөрийнхөө сурсан зүйлээ унаган англи хэлтэй хүнээр шалгуулж зөвлөгөө авч болоход оршино.
  2. The fables of Aesop– Хэл сурч байгаа хүмүүс өдөрт бага ч болов тухайн хэл дээрээ ном унших хэрэгтэй. Айсоп ёгт үлгэрүүд нь дэлхий нийтэд маш алдартай. Хэмжээний хувьд ч жоохон утга агуулгын хувьд гүн гүнзгий болохоор танд лав таалагдана. Хамгийн гол нь бидний ихэнх нь энэхүү ёгт үлгэрүүдийг монгол хэл дээрээ сонсож байсан бөгөөд уншиж эхлээд л аан энэ тэр үлгэр байна гээд санах болно. Маш сонирхолтой болохоор гарцаагүй танд таалагдана.
  3. engVid — JAMES ESL ENGLISH — Youtube бичлэг— Англи хэл сурах маш олон бичлэг сургалтууд youtube-р дүүрэн байгаа. Гэхдээ тэрэн дундаас шилдгийн олон гэдэг бол хэцүү. Би олон жил олон мянган бичлэг үзэж хайж явсны эцэст хамгийн шилдэгийн олсон. Engvid англи хэл сурах хүсэлтэй хүмүүст мэргэжлийн багш нарын маш ойлгомжтой хамгийн шилдэг хичээлүүдийг санал болгодог. James -ийн хувьд хичээлүүдээ маш сонирхолтой заадаг. Миний хувьд хамгийн бэст нь. Нэг үзээд л түүндий хичээлүүдэд дурлана гэдэгт итгэлтэй байна. Өөр олон мундаг багш нарын хичээл байгаа болохоор та лав уйдахгүй.

9. BRAIN POP UK маш сонирхолтой видео хичээл. Зөвхөн англи хэл сураад зогсохгүй маш олон шинэ зүйлийг эндээс сурч мэдэж авна. Өдөр бүр шинэ сэдэв нэмэгддэг. Хичээлээ сонсчоод guess бөглөөд ойлгосноо шалгах боломжтой шүү.

За та бүхэнд хэрэг болох болов уу хэмээн Англи хэл үнэгүй бага зардлаар сурч болох хэд хэдэн боломжийг санал болголоо.