ХӨӨРӨХ БУУХ ЗУРВАСЫН НӨХЦӨЛ БАЙДАЛ: ҮНЭЛГЭЭГ ХИЙЖ, МЭДЭГДЭХ НЬ

2008 оноос 2016 он хүртэл өндөр эрсдэлтэй осол аваарын статистик судалгаанаас харахад Хөөрөх буух зурвас/ХБЗ/-ын аюулгүй байдалтай холбоотой осол аваар, ялангуяа нисэх онгоцны буудлын осол нь агаарын тээврийн аюулгүй байдлын нэгдүгээр зэргийн эрсдэлээр тооцогдсон хэвээр байна. Хамгийн их нөлөөлж буй хүчин зүйл бол  ХБЗ эсвэл явгалах замууд, ХБЗ-ын нөхцөл байдал, цэвэрлэгээний хугацаа бага зэргээс шалтгаалан тоормослоход үйл ажиллагаанд хүндрэлтэй байдаг. 2017 онд ICAO-ийн Глобал ХБЗ-ын  аюулгүй байдлын төлөвлөгөөнд, ХБЗ-ын нөхцөл байдлыг сайжруулах аргыг тодорхойлж, үнэлэх ICAO-ийн гаргасан форматыг олон улсад нэвтрүүлэхийг  уриалав.

Глобал мэдээллийн хэлбэр (GRF) гэгддэг энэхүү шинэ аргачлал нь Холбооны Агаарын Тээврийн Удирдлагын хөөрөх, буух үйл ажиллагааны  үнэлгээ (TALPA) -ээс эх сурвалжтай бөгөөд 2020 оны 11-р сарын 5-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхлэх болно. GRF нь нойтон болон цэвэрлээгүй ХБЗ дээрх зурвасын  нөхцөл байдлыг стандартчилан мэдээллэхийг зорьж байгаа ба тэдгээрийн үр дагавар нь агаарын хөлгийн үйл ажиллагаатай шууд хамааралтай тул нислэгийн багийнхан хөөрөх, буух үйл ажиллагааны талаар урьдчилан сэргийлэхээс гадна нөхцөл байдлын талаархи мэдлэгийг дээшлүүлэх боломжийг олгодог.

Row of snowplows at Helskinki airport, Helsinki, Uusimaa, Finland

Хэдийгээр хэмжих төхөөрөмжийн тооцоололыг  (Му-метр гэх мэт) нисэх онгоцны бодит үйл ажиллагаатай холбох боломж нь урт хугацааны төлөвлөгөөнд байсан боловч одоогоор олон улсад хүлээн зөвшөөрсөн харилцаа холбоо байхгүй байна. Тиймээс аливаа үл ойлголцол гарахаас зайлсхийхийн тулд GRF нь ажиглалт, стандартчилсан мэдээллийг хүн гүйцэтгэж байна.

Бүх цаг уурын нөхцөлд байдалд тохирсон аргачлалыг бий болгох нь аэродромын ажилтнуудад ХБЗ –ын нөхцөл байдлыг цас, салхи, мөс, цан, хяруутай эсэхээс үл хамааран хурдан, зөв үнэлэх боломжийг олгодог. Энэ нь гадаргууг  их хальтиргаатайгаас хуурай гэсэн нөхцөлөөр  0-6 оноогоор дүгнэх ХБЗ-ын үнэлгээ, ХБЗ-ын нөхцөл байдлын код (RWYCC) –ийн  оноог багтаасан болно. Энэхүү код нь ХБЗ-ийн бохирдолтын тодорхойлолтыг , түүний хэлбэр, гүн, бохирдуулж буй зүйл зэрэг дээр үндэслэгдэн өгөгддөг. Энэхүү мэдээллийг дараа нь нислэгийн багийнханд зориулагдсан ХБЗ-ын нөхцөл байдлын мэдээлэл (RCR) хэмээх стандарт мэдээлэл гаргахад ашигладаг.

Энэхүү мэдээлэл/RCR/-ийг НХҮА-аар дамжуулан Нислэгийн багийнханд хүргэнэ. Шаардлагатай тохиолдолд RCR мөн SNOWTAM-ээр дамжуулан хэрэглэгчдэд хүргэнэ.

RCR-ийг нислэгийн багийнхан үйлдвэрлэгчдийн өгсөн мэдээлэл дээр үндэслэн мэдээлсэн зурвасын байдал ба агаарын хөлгийн үйл ажиллагааны хамаарлыг тогтооход ашигладаг. Энэ хамаарлыг GRF аргачлалын өөр нэг чухал элемент болох  ХБЗ-ын нөхцөл байдлын үнэлгээний матриц (RCAM) ашиглан хийсэн болно.

RCR нь нислэгийн багийн нислэгийн үеэр шаардлагатай байж болох чухал мэдээллийг багтаасан байдаг, ялангуяа цаг агаар маш хурдан өөрчлөгдөж байдаг (ж:өвлийн улиралд эсвэл халуун орны цаг агаар г.м) цаг тухайд нь шийдвэр гаргах шаардлагатай болох тохиолдлууд их байдаг. Үүний үр дүнд аэродром нь ХБЗ-ын нөхцөл байдлыг сайтар хянаж, ноцтой өөрчлөлт гарсан тохиолдолд шинэ RCR гаргахад бэлэн байлгах.

GRF-ийн өөр нэг чухал элемент бол нисгэгчийн НХУ, аэродромын ажилтнууд болон бусад нисгэгчдэд өөрийн тоормослох үйл ажиллагаа, нэг талын хяналт болон өөрийн ажиглалт  дээрээ үндэслэн нөхцөл байдал муудах (эсвэл сайжрах) дохио өгөх үнэлгээг баталгуужуулах үйл явц юм. Ийм мэдээлэл дээр үндэслэн нисэх буудлын операторын RWYCC-ийг бууруулах (эсвэл шинэчлэх)-д тохирох механизмыг GRF-т оруулсан болно.

Энэхүү шинэ аргачлалыг олон улсын хэмжээнд нийцүүлэн хэрэгжүүлэхийн тулд сургалтын ач холбогдлыг орхигдуулж болохгүй. Үүнтэй холбогдуулан 2019 оны 3-р сарын 26-наас 28-ны хооронд Монреальд ICAO / ACI хамтарсан симпозиумыг зохион байгуулсан. Гол зорилго нь суурилуулалтад зориулсан бэлтгэл ажилд  GRF-ийн талаарх  мэдлэг олгоход шаардлагатай сургалт, нөөц боломжийн талаархи олон улсын ойлголтыг хөгжүүлэхэд оршино.

Түүнчлэн олон улсын нисэх онгоцны буудлуудыг дэлхийн хэмжээнд нийцүүлэхийн ач холбогдлын дагуу энэхүү симпозиумыг 2019 оны 3-р сараас 2020 оны 11-р сарын хооронд илүү төвлөрсөн бүс нутгийн семинаруудаар дамжуулан явууллаа. Эдгээр нь орон нутгийн оролцогч талууд болон тэдний хэрэгцээг нарийвчлан зохицуулж, цаг агаарын нөхцөл байдал зэрэг бүс нутгийн онцлогийг харгалзан үзэх болно.

Холбоос:

Runway Surface Conditions: Ensuring Better Assessments and Reporting

SHARE