ICAO-аас COVID19-ИЙН  АРГА ХЭМЖЭЭНИЙ ТАЛААРХИ ШИНЭ МЭДЭЭЛЭЛ ГАРГАВ.

Uniting aviation, 2020 оны 2-р сарын 18-ны өдөр ICAO гишүүн орнуудад иргэний нисэхийн холбогдох стандарт, халдварт өвчинтэй  холбоотой зөвлөмжийг судалж хэрэгжүүлэхийг уриалсан шинэ зөвлөгөөг хүргүүлэв.

ICAO, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Халдварт өвчин судлалын үндэсний төв,  болон бусад олон улсын агаарын тээврийн байгууллагаас  COVID19 дэгдэлттэй холбоотой гаргасан  аялал жуулчлалын болон эрүүл мэндийн цахим зөвлөгөөг хүргэхийг улс орнуудын засгийн газруудад сануулж байна.

Хамгийн сүүлийн Төрийн албан бичигт, Бид улс орнуудаас Чикагогийн конвенцид оруулах  хавсралт-9-ын  холбогдох заалтыг хэрэгжүүлэх, ICAO, Иргэний нисэхийн олон нийтийн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг зохицуулах хамтын ажиллагааны байгууллага (CAPSCA)-д гишүүнчлэлээ албан ёсоор хүлээн авах, агаарын тээврийн үйл ажиллагааг дэмжих үндэсний хороо дэгдэлтийн үед олон нийтийн эрүүл мэнд, иргэний нисэхийн байгууллагуудын үүрэг, хариуцлагыг тодруулах, дэлхийн агаарын тээврийн тасралтгүй, аюулгүй, хариуцлагатай ажиллахыг уриалав.

“Бид ICAO гишүүн улс орнуудыг үндэсний болон бүс нутгийн бэлэн байдал, хариу арга хэмжээн дээр хамтран ажиллаж, зохицуулах түүнчлэн CAPSCA хөтөлбөрт санхүүгийн болон материаллаг  дэмжлэг үзүүлэх, түүний дотор боловсон хүчнийг томилон  ажиллуулах замаар   үр дүнд хүрнэ” гэж ICAO –н Ерөнхий нарийн бичгийн дарга Др. Фанг Лю уриалан хэллээ. “Санхүүгийн хүчин чадлыг нэмэгдүүлсэнээр халдварын дэгдэлттэй холбоотой дэлхийн эрүүл мэнд, аяллын үйл ажиллагааны  энэхүү механизмын тогтвортой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэнэ.”гэв.

“COVID19-ийн тархалт нь дэлхийн даяар нисэх буудлын үйл ажиллагаанд нөлөөлж байгаа учир агаарын хил дээрх нийгмийн эрүүл мэндийн байгууллагуудын гол үүрэг хариуцлага, агаарын тээвэртэй холбоотой  ажилладаг яам, агентлаг, байгууллагын тодорхой үүрэг, хариуцлагыг эрчимжүүлэхийн тулд агаарын тээврийн үйл ажиллагааг дэмжих үндэсний бодлого боловсруулах шаардлагатай байна ”гэж Др. Фанг Лю хэлэв.

Энэхүү төрийн бичигт гишүүн орнуудыг бүх оролцогч талуудтай хамтын ажиллагаагаа сайжруулж, холбогдох стратеги хэрэгжүүлэх замаар халдварт өвчний дэгдэлттэй холбоотой эрсдлийн менежментийн бэлэн байдлын төлөвлөгөөг бэхжүүлэх, засгийн газрын анхааралд ДЭМБ, ICAO CAPSCA байгууламжаас явуулж буй сургалтыг  хандуулж, COVID19-ийн дэгдэлтийн эсрэг арга хэмжээ авахад ДЭМБ-аас олон улсын эв санааны нэгтгэлийг дэмжиж байгаагаа илэрхийлэв.

Чикагогийн конвенцийн шийдвэрийг  хэрэгжилтийг илүү үр дүнтэй болгох зорилгоор Гишүүн орнуудын  олон улсын нислэг, тэдгээрийн зорчигчид, багийнхан, ачаа тээврийн үйлчилгээг хянах хилийн албаны үйл ажиллагааг эрчимжүүлэх, Doc 10042, NAFTA/Үндэсний агаарын тээврийг сайжруулах хөтөлбөр /болон Агаарын Тээврийн Үндэсний Хороо байгуулахыг 9-р хавсралтад, Стандартыг сайжруулах тухай 8.17 ба 8.19-т тус тус мөрдөх шаардлагатай.

NAFTA-ийн зорилго нь нисэх буудлаар дамжин ирэх нислэгүүд, багийнхан, зорчигч, ачааны урсгалыг сайжруулах, оновчтой болгох арга замыг бүрдүүлэхэд оршино. Тус хороо нь засгийн газрын оролцогч талууд, агаарын тээврийн холбоотой бусад байгууллага засгийн газрын төлөөлөгчид болон хувийн хэвшлийнхний дунд агаарын тээврийн үйл ажиллагааг сайжруулах асуудлаар зөвлөлдөх, мэдээлэл солилцох форум зохион байгуулна.

Олон улсын эрүүл мэндийн дүрэм журам, ДЭМБ-ын олон улсын эрүүл мэндийн журамд нийцсэн байдал, нийгмийн эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчний дэгдэлттэй холбоотой үндэсний төлөвлөлтийн төлөв байдал зэрэг сэдвүүдээр  мэдээлэл цуглуулах зорилготой. Олон улсын анхаарлын төвд байгаа  энэ асуудалд дэлхийн улс орнуудын бэлэн байдлын өнөөгийн түвшинг үнэлэх зорилгоор онлайн судалгаа хийх болно.

Эх сурвалж:

https://www.unitingaviation.com/strategic-objective/security-facilitation/icao-issues-new-calls-on-covid-19-response-coordination/?utm_medium=social&utm_source=facebook&utm_campaign=unitingaviation2020&utm_content=covidresponse&fbclid=IwAR3GMBD8IdP5UIr8DeYUxhLyNeZgkl-VwO7sPfnEIVMIpCpS7H-UfHS3QQs

SHARE