ИКАО-ийн  (GAT) Олон  улсын нисэхийн  сургалтын  байгууллагаас Covid19-ын онцгой байдлын үед зайнаас үйл ажиллагаагаа явуулахыг зөвлөлөө

Хүндэт мэргэжил нэгтэнгүүдээ, 

COVID-19-ийн нөхцөл  байдалтай холбоотойгоор бид өөрийн бодол  санаагаа илэрхийлэхийг хүсч байна. Бид бүгд тохиолдож буй онцгой нөхцөл байдлаас болж ICAO-ийн GAT багийн зүгээс үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд хүрлээ.

GAT бүх  үйл ажиллагаагаа зайнаас  явуулж байна. GAT-ийн бүх ажилтнууд таны асуудлтуудад  албан имэйлээр хариуг цаг тухай бүрд нь өгөх болно. Мөн манай байнгын имэйл болох trainair@icao.int  ажиллуулж, хяналт тавьж байх болно.

Таны ICAO-ийн танхимын сургалтын ихэнх сургалтыг жилийн сүүлээр хийхээр төлөвлөж байгааг бид ойлгож байна. Төлөвлөсөн сургалтын хуваарийг өөрчлөхийг хүсч байвал холбогдох GAT төвтэй холбоо барихыг зөвлөж байна.

Түүнчлэн GAT нь  онлайн сувгаар зайн  сургалтуудыг явуулах шинэ боломжийг туршин Бета туршилтыг явуулж байгаа бөгөөд удахгүй эдгээр шинэ аргыг  таны сайн сайхны төлөө хэрэгжүүлэх болно гэж найдаж байна.

Нисэхийн олон мэргэжилтэн дэлхийн өнцөг булан бүрт алсын зайнаас ажиллах шаардлагатай байгаа   энэхүү  онцгой нөхцөл байдлыг харгалзан үзэж боловсон хүчнээ ICAO-ийн чадавхыг дээшлүүлэх онлайн сургалтанд бүртгүүлэх таатай үе ирэх болно.

ИКАО-ын баг энэхүү хүндрэлтэй үед  зохицон хэцүү цаг үеийг даван туулж тантай хамт ажиллахад бэлэн байна.

 

Сайн сайхныг хүсье, аюулгүй байхын  төлөө хичээцгээе!

Хүндэтгэсэн,

,Диего Мартинес

Олон улсын нисэхийн сургалтын байгууллагын хэлтсийн дарга,

Техникийн хамтын ажиллагааны хороо,

Олон улсын иргэний нисэхийн байгууллага.

 

Эх сурвалж:

 

SHARE