ГЭРЭЭСЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА НИСЭХИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЗОРИУЛСАН БИДНИЙ АЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭ

Өнөөгийн COVID-19 онцгой  байдлын үеэр Техникийн хамтын ажиллагааны хорооны  дэргэдэх ИКАО Глобал нисэхийн сургалт нь гэрээсээ ажиллаж буй нисэхийн мэргэжилтнүүдийн сургалтын хэрэгцээ  шаардлагад чиглэн ажиллаж байна.

Бидний зорилго бол танд сургалтын хямд бөгөөд  ашиглахад хялбар, хаанаас ч ямар ч үед   ашиглах боломжийг олгох явдал юм.

Зайн сургалтын  танхимын хөтөлбөр,  вэбинарт бүртгүүлэх гэх мэт шинэ онлайн хэрэгслийг хөгжүүлэх ажил хурдацтай  байгаа өнөө үед  ИКАО-гийн шинэ сургалтын менежментийн систем дээр зохион байгуулагдсан доорхи онцлог ИКАО онлайн сургалтын сонголтод   ач   холбогдолоо өгөхийг хүсч байна.

Бүх  нисэхийн мэргэжилтнүүдэд зориулсан онлайн сургалт. Агаарын тээврийн системийн үндэс сургалтыг ердөө 9 модульд суралцана  уу.

Нисэхийн чиглэлээр суралцаж байгаа эсэхээс үл хамааран энэхүү сургалт нь олон улсын иргэний нисэхийн  ерөнхий шинэчлэл, ойлголтыг өгөх болно. ИКАО, Ватерлоо их сургуультай хамтран сургалтын үр дүнтэй аргыг танд хүргэж байгаа бөгөөд цахимаар сертификатаа авах боломжтой.

Эх сурвалж:

https://mailchi.mp/7603ded73e23/testing-campaign?fbclid=IwAR3CNyenGNl_TnVlSLZQlfcRUgxw23q72ksArABsiv7fVLtlZu1KpgHhO-A