Дархлаажуулалт, витаминжуулалтын сарын аян-2020 /Ууланд алхахын ач тус/

Тогтмол явган аялал хийх нь хүний эрүүл амьдрах үндэс юм. Өдөр болгон аялж ууланд ирэхдээ гол нь биш, богинохон зайд ч хамаагүй байнга алхаж байх хэрэгтэй. Зөвхөн нэг удаа алхалт хийх, эсвэл ууланд авирах нь ямар ч үр дүн авч ирэхгүй. Тиймээс хол, ойр хамаагүй алхаж, аялж байх хэрэгтэй.

Гэхдээ машинаар уулын орой дээр гарчихаад “Би аялсан” гэвэл аялал биш болно. Зохих хэмжээний налуутай газар алхвал тухайн хүнд их, бага хэмжээний эрч хүч бий болгодог. Аялах нэрийдлээр идэж уух зүйлээр үүргэвчээ дүүргээд, үүндээ түүртээд, нэлээдгүй алхаж байгаад идэж уугаад, хөдөлгөөний хэмнэлээ алдуулдаг тохиолдол олон. Энэ маш буруу. Хэмнэл алдахгүй жигдхэн алхаж, хамгийн гол нь хөлс гаргах шаардлагатай.

Алхалтын ач тусыг шинжлэх ухааны үүднээс тайлбарлавал хүний биеийг эрүүл, чийрэг болгодог. Энэ бол хүний хамгийн эрхэм зүйл. Ууланд алхахад байгалийн хүчилтөрөгч хүний бие организмыг дотроос нь цэвэрлэж байдаг. Хүний биеийн 60-90 хувь нь ус. Ууланд алхахад цэвэр хүчилтөрөгч хүний биеийн илүүдэл хуримтлалыг шахаад цэвэрлэж байдаг.

Тухайн хүн хоол идсэн ч гэсэн хоол нь шингээд, өөртөө ямар ч төвөг учруулахгүйгээр жингээ хасдаг. Үүнийг зуршил болговол жингээ хасах, барих аргыг эзэмшинэ.

Зун алхахад нарны сайхан ягаан туяа нүцгэн бие рүү тусдаг. Харин өвөл битүү хувцастай байдаг тул нарны туяа тусахгүй. Хүн хөлөрснөөр арьсаараа байгалиас эрч хүч авдаг. Хүний арьсанд хүнд харагдахгүй хэдэн мянган бичил нүх бий. Алхах явцад эдгээр нүхээр хөлс гадагшилж элдвийн бохир зүйлийг гадагшлуулдаг. Үүнийг шар ус гэж ярьдаг. Үүний нүх нь онгойгоод муу энерги, шингэн зүйл нь шахагдаад гадагшилдаг. Гадагшилсан нүхээр байгалийн хүчилтөрөгч нэвтэрдэг. Өөрөөр хэлбэл арьсаараа амьсгална гэсэн үг.

Ууланд алхахад хэн нэгэн нь багийн гишүүдээ ахалж, жигд алхуулж, хэмнэлээ хадгалж явах хэрэгтэй. Нэг суугаад, нэг хурдлаад байвал хөлс нь гарахгүй, ядаргаа гараад амьсгалах байтал цэр нь гарахгүй байх зэрэг сул талтай. Ингэвэл хөлөрсөн ч биш, хөлрөөгүй ч биш, ядарсан ч биш, ядраагүй ч биш байдалтай байдаг. Ууланд алхсанаар нэгд жингээ хасна. Хоёрт амьсгаа задрах ач тустай. Тухайн хүн хоол идсэн ч гэсэн хоол нь шингээд, өөртөө ямар ч төвөг учруулахгүйгээр жингээ хасдаг. Үүнийг зуршил болговол жингээ хасах, барих аргыг эзэмшинэ. Зуны алхалтын хувьд борооны дараа хөл нүцгэн алхвал борооны уснаас, газрын хөрснөөс хүн хөлийн улаараа дамжуулж энерги авдаг.

ТАЯГ ЮУНД ХЭРЭГТЭЙ ВЭ?

Ууланд алхахад өвдөгний үе, хөлийн булчингийн ачааллыг таяг эрс хөнгөвчилнө. Зүрхний түвшнээс дээш таягаа барьж алхахад цусны эргэлт сайжирч зүрхний агшилтын давтамж багасдаг. Ингэж жигд хэмнэлтэй алхахад амьсгаа тогтвортой болж биеийн тэсвэрлэх чадвар сайжирна. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд таяг барьж алхахад таягтай гарын эсрэг талын хөлд ирэх ачаалал ойролцоогоор 20% багасдаг ажээ. Мөн тэгш газар алхахад биеийн жин, бас үүргэвчний жингийн хөл дээр тээж яваа ачааллыг алхам тутамд 5кг, харин уул өөд алхахад 8 кг хөнгөвчилдөг гэнэ. Энэ нь хоёр цаг таягтай алхахад хэдэн тонн ачаа хөнгөрнө гэсэн үг. Гар үргэлж хөдөлгөөнтэй байгаа учраас гарт цус хуралдаж халуунд гар хөөж хавагнахгүй сайн талтай аж.

Бас нэг давуу тал нь таяг хүнийг тэнцвэртэй болгодог ба гол горхи гатлах, хад чулуун дээгүүр үсрэх, уулын уруу буухад түшигтэй, унаж бүдрэхгүй, шагайгаа булгалж гэмтээхгүй, ядаж л аалзны шүлсэн торыг авч хаях гэх мэтчилэн олон зүйлд тустай эд юм.

Уулын алхалт буюу явган аялалд анхаарах зүйлс

Сүүлийн үед иргэд явган аялал нэлээд сонирхдог болсон. Энэ төрлийн аялал хийж үзэхээр төлөвлөж байгаа хүмүүс ч цөөнгүй байгаа. Гэвч тэд яаж эхлэхээ мэдэхгүй байх, туршлага дутсанаас эхний аялалдаа шантрах, гэмтэх магадлалтай байдаг. Иймээс явган аялал эхлэн сонирхож байгаа хүмүүст зориулсан зөвлөмжүүдийг орууллаа.

Шинээр эхлэгчдэд зориулсан аялал сонгох

Эхлэн сонирхогчдын хамгийн их гаргадаг алдаа бол шууд туршлагатай хүмүүсийн багт аялах оролдлого байдаг гэнэ. Нэгэнт шинээр эхэлж байгаа бол эхлэн сонирхогчдод зориулсан аялал сонгох нь танд илүү тохирмжтой. Туршлагатай, мэргэжлийн түвшний хүмүүстэй шууд нэг багт ороод явчихвал нэг талаас та тэдний хурд, ачааллыг гүйцэх гэж хэт их хүч чармайлт гаргаснаар шантрах, өөртөө эрсдэл үүсгэж болно. нөгөө талаас туршлагатай аялагчид таны асран хамгаалагч биш тул аялалын турш танд тусалсан ч энэ тэдний зорилго биш юм. Иймд та эхний удаа 5км дотор аялах аялал сонгоод үзээрэй.

Сонирхогчдод зориулсан хэрэгсэл сонгох
Явган аялал нь янз бүрийн тусгай хэрэгсэл шаардаад байдаггүй сайн талтай. Гэвч явган аялалд явахдаа биед хөнгөн бэлтгэлийн хувцас өмсөх нь сайн байдаг. Урт ханцуйтай цамцтай, пүүз, гүйлтийн гуталтай байхад болно. Мөн үүргэвч, ус, зуушаа авахаа мартуузай.

Газрын зураг ашиглаж сурах
Та хаана байгаагаа, хаашаа явж байгаагаа мэдэж байх нь аялалын нэг сайхан мэдрэмж байдаг. Иймийн тулд та газрын зураг хэвлээд, мөн утсандаа тусгай аппликэшн суулгаад аялалын үедээ түүнийгээ ашиглаад дараагийн алхамд юу хийхээ урьдчилан мэдээрэй.

Зөв цаг сонгох
Явган аялал хийхдээ хаана, хэзээ очихоо сайтар тооцож гарах хэрэгтэй. Жнь. Олон хүн цугладаг газар эртхэн очих гэх мэт.

Бэлтгэлээ сайн хангах
Хаашаа аялахаас шалтгаалаад тухайн чиглэлд тохирсон бэлтгэлээ сайн хангах хэрэгтэй. Зарим чиглэл төлбөртэй байж ч магадгүй. Цаг агаарын мэдээ сонсох, хотод дулаахан байлаа ч хажууханд байгаа ууланд бороо, цас орох, хүйтрэх, уулын оройд салхитай байх магадлал өндөр тул энэ бүгдэд бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Хэн нэгэнд хэл
Ганцаараа аялж яваад чулуунд гараа хавчуулдаг нэг кино санаж байна уу. Ар гэрийнхэндээ хаашаа явсанаа хэлээгүй тэр залуу өөрийн гарыг тасдаж байж хавчуулагдсан чулуунаасаа салдаг шүүдээ. Иймээс хэдий эрсдэл багатай аялал байсан ч хаашаа явж байгаагаа хэн нэгэнд мэдэгдэж байгаарай.

Явган аялал бол уралдаан биш гэдгийг анхаарах
Явган аялал бол уралдаан биш. Шинээр эхлэгчид зам эхлэхэд маш эрчтэй, шуурхай яваад аялалын төгсгөлд маш их ядарсан байдаг. Тиймээс эхнээсээ хүч, хурд, ус, хоолны нөөцөө нэг дор дуусгахгүй, аялал дуусах үед дуусахаар төлөвлөх ёстой. Явган аялалыг маш тайван, тухтай амралтын горимоор хийх нь илүү үр дүнтэй.

Хөл доорхоо байнга хянаж шалга
Явган аялал нь бидний мэдэхгүй, өмнө нь явж байгаагүй газар, орчноор явдаг тул хөл доорх газраа сайтар харж явах хэрэгтэй. Хөл доорх газраа сайн хараагүйгээс болоод шагайгаа гэмтээх тохиолдол их гардаг. Хөл доорх газраа харж явсанаар янз бүрийн амьтанд хазуулахгүй, нимгэн мөс, бөөрөнхий чулуу, нуранги гэх мэтээс гэмтэхээс сэргийлж чадна.

Төөрч гээгдэхээс болгоомжил
Хэрэв та бусдаас салж төөрсөн гэдгээ мэдвэл цааш гүйлгүй шууд зогсох хэрэгтэй. Эргэн тойрноо сайтар ажигла, газрын зургаа хар, тэгээд үр дүнгүй бол утасны сүлжээгээ шалгаад залгаж холбогдох хүмүүс, аврах анги руу залга. Хэрэв сүлжээгүй байгаа бол мессеж бичиж үлдээ. Мөн та хашгирч тусламж дуудаж болно.

Явган аялагчдын ёс зүйн талаар судлах, хэрэгжүүлэх
Хамгийн энгийн зүйлсийг мэдэж байх хэрэгтэй. Жнь: Мэндлэх, нарийн зөрөг дээр таарвал зам тавьж өгөх, олон хүнтэй хамт явж байгаа үедээ утсаар чанга ярихгүй байх, хог хаяхгүй байх гэх мэт.

Туршлагаа хуваалцах
Аялалаас буцаж ирсэн бол ирснийгээ мэдэгдэх. Боломжтой бол нийгмийн сүлжээнд, эсвэл мэдээллээ хүргэх хэрэгтэй гэсэн хүмүүст аялалын туршлагаасаа хуваалцах. Хэрэв нийгмийн сүлжээнд туршлага  хуваалцсанаар таны аялах зуршил улам нэмэгдэнэ.

Анхаарал тавьсанд  баярлалаа.