Нислэгийн удирдагчдад зориулсан нислэгийн онцгой тохиолдол, нөхцөлийн давтан сургалт зохион байгуулагдаж байна.

Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/91 тоот тушаалаар “Нислэгийн удирдагчдад зориулсан нислэгийн онцгой тохиолдол, нөхцөлийн давтан сургалт” 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 19-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Сургалтад НХҮА-ны нийт 72 нислэгийн удирдагч хамрагдаж байна.