Холбоо, навигаци, ажиглалтын албаны орон нутгийн нисэх буудлын инженер, техникийн ажилтнуудын давтан сургалт

Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/164 тушаалаар “VRB-52D DVOR радио дохиологч, LDB-102 DME зай хэмжих төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний давтан сургалт”, “APM-150MA загварын чиглүүлэх радио нэвтрүүлэгч, MPM-97 загварын маркерын радио дохиологчийн ашиглалт, засвар үйлчилгээний сургалт”, “Thales DME 415/435 RPM зай хэмжих төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний давтан” сургалтууд 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 11-ний хүртэл зохион байгуулагдаж байна.

Тус сургалтад Холбоо, навигаци, ажиглалтын албаны орон нутгийн нисэх буудлын инженер, техникийн ажилтнууд хамрагдаж байна.