Холбоо, навигаци, ажиглалтын албаны инженер техникийн ажилтнуудын давтан сургалт

Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/144 тушаалаар “Нислэгийн хөдөлгөөний удирдлагын автоматжуулалтын AIRCON 2100 системийн ашиглалт, үйлчилгээний давтан сургалт”, “IRS-20MP/S 2NA радиолокаторын ажиглалтын системийн ашиглалт, засвар үйлчилгээний давтан сургалт”, “IRS-20MP/S радиолокаторын ажиглалтын системийн ашиглалт, засвар үйлчилгээний давтан сургалт”, “ADS-B автомат хамааралтай ажиглалтын системийн ашиглалт% засвар үйлчилгээний давтан сургалт”, “RSM970S радиолокаторын ажиглалтын системийн ашиглалт засвар үйлчилгээний давтан сургалт” 2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Тус сургалтад Холбоо, навигаци, ажиглалтын албаны инженер техникийн ажилтнууд хамрагдаж байна.