ICAO олон улсын нисэхийн аюулгүй байдлын симпозиум 2020 (AVSEC2020)-ыг 2020 оны 12-р сарын 18-ны өдөр Виртуал буюу Цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна.

Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO)–аас дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа  тус симпозиум нь Аюулгүй байдал бол хүн бүрийн хариуцлага уриан доор Агаарын тээврийн  аюулгүй байдлын үр дүнтэй соёл уламжлалыг  сурталчилан таниулах юм.

Симпозиумын зорилго
“ Аюулгүй байдлын соёлыг сайжруулах нь”  сэдэвт тус ICAO Global Aviation Security Symposium 2020 (AVSEC2020) ыг 2021 он ИКАО-ийн Аюулгүй байдлын соёлын жил болж буйтай холбогдуулан зохион байгуулж байгаагаараа цаг үеэ олсон үйл явдал гэж үзэж байна. Симпозиум нь нисэхийн аюулгүй байдлын мэдлэг, ойлголтыг дээшлүүлэх, ялангуяа COVID-19-ийн цаг үетэй холбоотойгоор  аюулгүй байдлын тогтвортой, үр дүнтэй соёл уламжлалыг хөгжүүлэх талаар мэргэжилтнүүд шилдэг туршлагууд, практик зөвлөгөөг хуваалцах болно.
Симпозиум нь аюулгүй байдлын үр дүнтэй соёлын давуу талыг таниулж, аюулгүй байдал нь хүн бүрийн дагаж мөрдөх ёстой аюулгүй байдлын  төлөвшилийг хэрхэн бий болгох, өөрчлөх, хадгалах зөвлөмжийг өгөх болно.

Тус симпозиумын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон ИКАО-ийн аюулгүй байдлын үр дүнтэй соёл уламжлал талаарх материалуудыг ИКАО-ийн аюулгүй байдлын соёлын вэбсайт дээр байрлуулсан болно.

 

https://www.icao.int/Meetings/AVSEC2020/Pages