Иргэний нисэхийн багш нарын холбоо байгуулагдлаа

ИНҮТ-ийн Нисэхийн сургалтын төв нь 2020 онд иргэний нисэхийн салбарын мэргэжлийн багшлах бүрэлдэхүүнд чиглэсэн томоохон ажлын нэг багш нарын холбоо байгуулах зорилт тавин ажиллаж, 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ТББ-ын гэрчилгээгээ Улсын бүртгэлийн ерөнхий газраас албан ёсоор хүлээн авлаа.

Холбооны гол зорилго нь Мэргэжлийн салбарын багшлах бүрэлдэхүүний мэргэжлийн ур чадварыг тогтвортой хөгжүүлэх, шинэ санаачлага, бүтээлч үйл ажиллагаа, манлайлал, эрдэм шинжилгээний ажлыг дэмжих, багшийн нийтлэг эрх ашгийг хамгаалах зэрэг олон үйл ажиллагааг хэрэгжүүлэх ач холбогдолтой бөгөөд “Иргэний нисэхийн багш нарын холбоо ГҮТББ/Гишүүддээ үйлчлэх төрийн бус байгууллага/”-ын үйл ажиллагааг “Нисэхийн сургалтын төвийн багшийн хөгжлийн хөтөлбөр /2021-2025/”-тай уялдуулан зөв, оновчтой үйл ажиллагааг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Нисэхийн сургалтын төв нь өнөөдрийн байдлаар салбарын 60 орчим мэргэжлийн үйлдвэрлэлийн сургалт, дадлагын үйл ажиллагааг 90 гаруй гэрээт багштайгаар зохион байгуулан ажиллаж байна.