“ЧАНГИ” НИСЭХ БУУДАЛ НИСЛЭГИЙН БАГ БОЛОН НИСЭХ БУУДЛЫН АЖИЛТНУУДАА ВАКЦИНЖУУЛЛАА

Вакцинжуулалт нь ажилчид болон тэдний гэр бүлийг хамгаалж, агаарын тээврийн үйл ажиллагааг сэргээхэд ихээхэн тустай болно;

Нислэгийн баг, нисэх  буудлын ажилчдыг бүрэн вакцинжуулах ажлыг 2021 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр Чанги нисэх буудлын 4-р терминал дахь нисэхийн Т4 вакцинжуулалтын төвд эхэллээ. T4 вакцинжуулалтын төв нь өдөр бүр 2000 хүнийг вакцинжуулах боломжтой бөгөөд цаашид илүү их вакцин хийх боломжтой болно. Энэ долоо хоногт нисэхийн салбарын 7000 орчим ажилчдыг вакцинд хамруулахаар төлөвлөжээ.

  1. Нисэхийн салбарынхантай эв санааны нэгдлийн илэрхийлэл болгон Тээврийн сайд ноён Онг Е Кунг өнөөдөр вакцинд хамрагдсан нисэхийн тэргүүн фронтын ажилтнуудтай хамт вакцинд хамрагдлаа. Энэ арга хэмжээнд мөн Singapore Airlines, Scoot, Jetstar Asia, SATS, dnata, Certis Cisco, Sergent Services and Changi Airport Group зэрэг компаниудын ажилтнууд, Сингапурын Иргэний нисэхийн ерөнхий газраас оролцсон болно.
  2. Өндөр эрсдэлтэй орнуудаас ирсэн аялагч, тэдгээрийн эд зүйлтэй харилцдаг тэргүүн фронтын 20,000 ажилчдад давуу эрх олгоно. Үүнд нисгэгчид, бүхээгний баг, нисэх онгоцны буудал, нисэх онгоцны цэвэрлэгч, аюулгүй байдлын үзлийн шалгагчид, зорчигч үйлчилгээний ажилтнууд, ачаа тээшний ачилт, ачаа зөөвөрлөгчид хамрагдах болно.
  3. Вакцинжуулалт нь нислэгийн баг, нисэх онгоцны буудлын ажилчдын эрүүл мэндийг хамгаалах олон арга хэмжээнүүдийн хамгийн нэн тэргүүний асуудал бөгөөд мөн  бусад маск зүүх, хувийн хамгаалах хэрэгсэл, аюулгүй зайн барих, ойр ойрхон шалгалт хийх зэрэг хатуу чанд арга хэмжээнүүд авч байна . Вакцинжуулалт нь Сингапурын ажилчид болон тэдний гэр бүлийнхнийг илүү сайн хамгаалж, нийгмийн эрүүл мэндийг хангах болно.
  4. Вакцинжуулалтыг бүрэн хамрагдсан нисэх багийнхан болон нисэх буудлын ажилчидаас шинжилгээ өгөхийг шаардлага багасах бөгөөд 7 хоног тутам тогтмол шинжилгээнд хамрагдсан хүмүүс зөвхөн 14 хоног тутамд шинжилгээ өгөх шаардлагатай болж 14 хоногийн RRT-т хамрагдсан хүмүүс зөвхөн сар бүр шинжилгээ өгөх шаардлагатай болох юм. Сингапурт буцаж ирснийхээ дараа долоо дахь өдөр нь шинжилгээнд хамрагдаж байгаа нислэгийн багийг шинжилгээнээс чөлөөлнө. Сингапурт ирээд гурав, долоо дахь өдөр нь шинжилгээнд хамрагдсан хүмүүсийг зөвхөн ирэхдээ, мөн Сингапурт буцаж ирсэн долоо дахь өдөр нь шинжилгээнд хамруулна.
  5. “Вакцинжуулалт нь бидний хувьд нэн тэргүүний зорилт юм. Тэргүүн фронт буюу нисэх багийн 20000 ажилтан, нисэх онгоцны буудлын ажилчдыг бүгдийг нь вакцинжуулах хангалттай тунтай байна. 1000 гаруй нисэхийн ажилчид эхний тунгаа хэдийн хийлгэв. Вакцин хийлгэхээр нисэх багийнхан болон нисэх онгоцны буудлын ажилчдыг ирэхийг уриалж байна “гэж Сингапурийн иргэний нисэхийн ерөнхий газрын Ерөнхий захирал ноён Кевин Шум хэллээ.

Эх сурвалж:

https://www.caas.gov.sg/who-we-are/newsroom/Detail/full-scale-vaccination-of-air-crew-and-airport-workers-begins-today/