“Нисэхийн сургалтын төвийн өнөөгийн байдал, цаашдын  хөгжил” сэдэвт цахим хэлэлцүүлэг амжилттай зохион байгуулагдлаа.

Хэлэлцүүлгийг 2021 оны 01-р сарын 22-ны өдөр “Zoom cloud meeting” програмаар амжилттай зохион байгуулагдлаа. Цахим хэлэлцүүлэгт Нисэхийн сургалтын төвийн нийт бүрэлдэхүүн, ИНЕГ, ИНҮТ-ийн төлөөллүүд, агаарын тээвэрлэгч байгууллагууд, орон нутгийн нисэх буудал зэрэг салбарын нийт 67 албан хаагч хамрагдаж санал хүсэлт, тулгамдсан асуудлуудаа нээлттэй хэлэлцсэн ач холбогдолтой цахим хэлэлцүүлэг болж өндөрлөлөө. Цахим хэлэлцүүлгээр 2021 онд тодорхой ажлуудад ахиц гаргах, цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан зайн болон танхимын сургалт, дадлагын үйл ажиллагааг сайжруулах, өргөжүүлэх, багшлах бүрэлдэхүүний нөөцийг нэмэгдүүлэх, багшийн цагийн үнэлэмжийг сайжруулах, сургалтын үйл ажиллагаанд ашиглагдаж буй тоног төхөөрөмж, материаллаг баазад шаардлагатай хөрөнгө оруулалтын асуудлуудыг шийдвэрлүүлэх, оролцогч байгууллагуудын санал хүсэлтүүдийг сонсож, тулгамдсан голлох асуудлуудыг хамтран хэлэлцэж нэг ойлголтод хүрч ажиллалаа. Цаашид хэлэлцүүлгээс гарсан санал, оновчтой ажлуудыг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэх, дээд байгууллагаар шийдвэрлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

Хэлэлцүүлэгтэй холбогдуулан НААХЗА-ын дарга Ё.Эрдэнэбат Нисэхийн сургалтын төвийн чадамж, үнэлэмж, оролцоог дээшлүүлэх талаар олон саналууд гарлаа. НСТ нь үйл ажиллагаандаа эрс шинэчлэл хийж, сургалт судалгааны төв болох, бүсийн хэмжээнд манлайлах сургалтын төв болох, мөн иргэний нисэхийн салбарт дагалдах бус үндсэн гол нэгж байх, цаашлаад үйл ажиллагаагаа улам өргөжүүлэх өргөн боломжтойг цохон тэмдэглэлээ. Хэлэлцүүлэгт авиа компани болон нисэх буудлууд оролцож байгаа нь өндөр ач холбогдолтой байж талуудын санал маш их үнэ цэнэтэйг онцлон, тэдгээрийн саналд нийцсэн сургалт зохион байгуулахыг чиглэл болгов.

Цахим хэлэлцүүлэгт танилцуулсан НСТ-ийн үндсэн сэдвүүд. Үүнд:

  1. НСТ-ийн өнөөгийн байдал ба ололт амжилт, тулгамдсан асуудал.
  2. Багшийн хүрэлцээ, багшийн хөгжил, сургалтын чанар, үр дүн.
  3. Байгууламж, сургалтын тоног төхөөрөмж, технологи, материаллаг бааз.
  4. Багшийн цагийн хөлс болон хөтөлбөр боловсруулагчийн үнэлгээ.
  5. Зайн сургалт, шалгалтын үйл ажиллагааны өнөөгийн байдал, цахим шилжилт хийх оновчтой ажлууд.