Аэродромын маневрлах талбай болон перронд ажиллах жолооч-операторчны давтан сургалт зохион байгуулагдаж байна.

Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын А/17 тоот тушаалын дагуу “Аэродромын маневрлах талбай болон перронд ажиллах жолооч-операторчныг мэргэшүүлэх давтан сургалт” 2021 оны 2 дугаар сарын 8-ны өдрөөс  дугаар сарын 10-ны өдрүүдэд зайн хэлбэрээр зохион байгуулагдаж байна.

Тус сургалтад “Эй Си Эйч сервисес” ХХК болон “Изинис Эйрвэйз” ХХК-ны ажилтнууд хамрагдаж байна.