Вакцин, эм, эмнэлгийн болон анагаахын материалын тээвэрлэлт, тараалтад хамаарах мэдээлэл олгох 8 цагийн сургалт

Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комиссын шийдвэрээр Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, хариу арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах нөөцийг бүрдүүлэх, бэлэн байдлыг хангахтай холбогдуулан ИНҮТ-ийн даргын 2021 оны А/29 дүгээр тушаалын дагуу 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Вакцин, эм, эмнэлгийн болон анагаахын материалын тээвэрлэлт, тараалтад хамаарах мэдээлэл олгох 8 цагийн сургалт” цахимаар амжилттай зохион байгуулагдаж байна. Тус сургалтад ИНҮТ-ийн харьяа Нисэх буудлуудын үйлчилгээний газрын нийт 30 ажилтнууд суралцаж байна.