Spread the love
“Нисэхийн сургалтын төвд 2021 онд зохион байгуулагдах сургалтын төлөвлөгөө”-ний дагуу 9-10 дугаар сард дараах сургалтуудыг зохион байгуулахаар төлөвлөж байна.
- Иргэний нисэхийн аюулгүйн хамгаалалтын суурь сургалт
- Орон нутгийн нисэх буудлуудын цахилгаан дизелийн техникчдийн давтан сургалт
- Нислэгийн хөдөлгөөний удирдагчийн үнэмлэх эзэмшигчдэд зориулсан онолын сургалт
- Газарт агаарын хөлгийн мөстөлтийг арилгах, мөстөлтөөс хамгаалах ажилтны сургалт
- Аэродромын маневрлах талбай болон перронд ажиллах жолооч-операторчныг мэргэшүүлэх анхан шатны сургалт
- Иргэний нисэхийн аюулгүй байдлын ажилтны давтан сургалт
- Орон нутгийн нисэх буудлын шатахууны нярав лаборантын давтан сургалт
- Ерөнхий англи хэлний суурьтай анхан түвшний 16 цагийн зайн сургалт
- Ерөнхий англи хэлний дундын доод түвшний 16 цагийн зайн сургалт
Сургалтуудтай холбоотой мэдээллийг 7128-2154, 7128-2160 утсаар холбогдон авна уу.