Нисэхийн сургалтын төвийн захирал томилогдлоо

Spread the love

ИНҮТ-ийн даргын 2021 оны Б/266 дугаар тушаалын дагуу Нисэхийн сургалтын төвийн захирлаар Бадамбазарын Урантөгс 2021 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс эхлэн ажиллахаар томилогдлоо.

Б.Урантөгс нь Иргэний нисэхийн салбарт 20 дахь жилдээ ажиллаж байгаа бөгөөд 2001-2003 онд Иргэний нисэхийн Ерөнхий газрын Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны Сургалт нөхөн хангалтын хэсэгт нөхөн хангалтын нислэгийн удирдагч 2003-2011 онд Нислэгийн хөдөлгөөний албаны Хөдөлгөөний хэсэгт бүсийн нислэгийн удирдагч, 2011-2012 онд НХҮА-ны технологийн мэргэжилтэн, 2013-2015 онд НААХЗА-ны хяналтын байцаагч, 2015 онд НХУГ-ын дарга, ИНЕГ-ын орлогч дарга, 2016-2018 онд НХҮА-ны ерөнхий нислэгийн удирдагч, шуурхай төлөвлөлтийн хэсгийн дарга, 2019 оноос ИНЕГ-ын Агаарын навигацийн бодлого, зохицуулалтын газарт мэргэжилтнээр, 2020 оноос НААХЗА-ны ерөнхий менежерээр тус тус ажиллаж байсан юм.