ОЛОН УЛСЫН ИРГЭНИЙ НИСЭХИЙН БАЙГУУЛЛАГА (ИКАО)-ЫН STP ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ БАГТ ТАНЫГ УРЬЖ БАЙНА

Spread the love

Нисэхийн сургалтын төв нь ИКАО-ийн Trainair plus хөтөлбөрийн жинхэнэ гишүүн бөгөөд Стандартчилагдсан сургалтын багц хөтөлбөр (Standardized Training Packages STP’s) боловсруулж, ИКАО-аар баталгаажуулан, олон улсын түвшинд сургалт зохион байгуулдаг байгууллага юм.

Тус төв STP хөтөлбөрийн боловсруулалтын багт орж ажиллах, тухайн сургалтын хөтөлбөрийн чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгөх, цаашлаад боловсруулсан хөтөлбөрийнхөө ИКАО-ийн итгэмжлэгдсэн багш болж бэлтгэгдэх өндөр ач холбогдолтой зорилтод ажилд таныг урьж байна.

Сургалтын нэр:       Developing effective Business plans for General Aviation Aerodromes

Сургалтын чиглэл: Aerodromes (AGA)-Annex 14, Annex 9 Facilitation

Сургалтын зорилго: Олон улсын суралцагчдад ерөнхий зориулалтын иргэний нисэхийн аэродромын стратеги төлөвлөгөө боловсруулах, өнөөгийн болон хэтийн зорилтын хүрээнд аюулгүй, үр ашигтай үйл ажиллагаа явуулах мэдлэг, ур чадвар, дадлага, хандлага олгоно.

STP боловсруулалтад орж ажиллах мэргэжилтэнд тавигдах шаардлага:

  1. STP хөтөлбөрт зөвлөх (Subject matter expert)-өөр ажиллах:
  • Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх. Мэргэжлийн чиглэл нь:
    1. Аэродромын инженер;
    2. Нисэх буудлын удирдлага, зохион байгуулалт;
    3. Нисэхийн менежмент;
    4. Агаарын тээврийн төлөвлөлт, менежемент;
    5. Ерөнхий зориулалтын нисэх.

 

  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй.
  • Цаашид ИКАО-ийн итгэмжлэгдсэн багш болох чин хүсэлтэй.
  • Багаар ажиллах чадвартай.
  • Өгөгдсөн үүрэг даалгаврыг хугацаанд нь чанартай, хариуцлагатай хийж гүйцэтгэдэг.
  1. STP хөтөлбөрийн боловсруулалтад орж ажиллах (Course developer):
  • Бичгийн англи хэлний өндөр чадвартай байх.
  • Цаашид тухайн мэргэжлийн хүрээнд ИКАО-ийн итгэмжлэгдсэн багш болох чин хүсэлтэй байх.

Дээрх STP хөтөлбөрийн боловсруулалтад орж ажиллах хүсэлтэй, тавигдах шаардлага хангасан хүмүүс 2021 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн дотор өөрийн CV-г badral.s@mcaa.gov.mn хаягаар ирүүлнэ үү. Асууж тодруулах зүйл байвал НСТ-ийн С.Бадрал (99177981)-тай холбогдоно уу.