Аэродромын маневрлах талбай перронд ажиллах жолооч-операторчныг мэргэшүүлэх анхан шатны сургалт

Spread the love

     Иргэний нисэхийн үндэсний төвийн даргын 2021 оны А/259 дүгээр тушаалаар “Аэродромын маневрлах талбай перронд ажиллах жолооч-операторчныг мэргэшүүлэх анхан шатны сургалт”-ыг 7 дугаар сарын 26-наас 8 дугаар сарын 05-ны өдрүүдэд 2 ээлжээр зохион байгуулж байна.

       Сургалтад Газрын тусгай үйлчилгээ шатахуун хангалтын алба, Буянт-Ухаа, Чингис хаан олон улсын нисэх буудал, МИАТ ХК, Аэромонголиа ХХК, Скайкатеринг ХХК, Геосан ХХК, орон нутгийн нисэх буудлын нийт 54 ажилтан хамрагдаж байна.