“BUYANT-UKHAA AIR SHOW-2021” АРГА ХЭМЖЭЭ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Spread the love

      Буянт-Ухаа нисэх буудлын цаашдын ашиглалт, ерөнхий зориулалтын нисэхийн салбарыг олон нийтэд хүртээмжтэй байдлаар танилцуулах “BUYANT-UKHAA AIR SHOW-2021” өдөрлөг 2021 оны 7 дугаар сарын 30-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
Тус арга хэмжээний хүрээнд Буянт-Ухаа нисэх буудлын цаашдын ашиглалтын талаарх мэдээлэл, бага оврын агаарын хөлгүүдийн танилцуулга, захиалгат нислэг, эмнэлгийн тусламж, үйлчилгээ, хяналтгүй агаарын зайд нислэг үйлдэх эрх зүй, дүрэм, хүнгүй нисэх төхөөрөмжийн сургалт, мэдээллийн танилцуулгууд хийгдсэн бөгөөд Нисэхийн сургалтын төвд зохион байгуулагддаг сургалтын үйл ажиллагаа болон цаашдын үйл ажиллагааны талаар танилцуулга бэлтгэн оролцов.


Энэхүү өдөрлөгт төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэний нисэхийн үйл ажиллагаатай холбоотой салбар аж ахуйн нэгж байгууллагууд, гадаад орны элчин сайдын яамдын төлөөлөгчид хүрэлцэн ирж оролцлоо.