ИКАО-аас салбарын эмэгтэйчүүдийн мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

Spread the love

Олон улсын иргэний нисэхийн байгууллага /ИКАО/-аас санаачлан хэрэгжүүлж буй “Тогтвортой хөгжил-2030” шинэ санаачлагын хүрээнд дэлхий дахины иргэний нисэхийн салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдийн идэвх, оролцоог нэмэгдүүлэх замаар эдийн засгийн өсөлтийг дэмжиж, нийгмийн хөгжилд түлхэц өгөх зорилготой олон арга хэмжээ авч байна.

Энэхүү санаачлагын хүрээнд одоо ажиллаж буй болон ирээдүйд нисэхийн салбарт ажиллах сонирхол бүхий эмэгтэйчүүдэд зориулан ИКАО-ийн ТРЭЙНЭЙР ПЛАС хөтөлбөрийн зарим төрлийн цахим болон виртуал сургалтууд 50 хувийн хөнгөлөлттэйгөөр 2021 оныг дуустал  явагдаж байна.

 

Дэлгэрэнгүйг эндээс үзнэ үү.

https://www.icao.int/training/Pages