МОНГОЛЫН БАГШ НАРЫН БАЯРЫГ ТОХИОЛДУУЛАН ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРТ “ЖУУХ БИЧИГ” ГАРДУУЛАВ

Spread the love
        Иргэний нисэхийн үндэсний төвийн дарга П.Мөнхжаргал Дэлхийн багш нарын 27 дахь, Монголын багш нарын 55 дахь удаагийн баярын өдрийг тохиолдуулан нисэхийн сургалтын төвийн багшлах бүрэлдэхүүнээс ажил үйлсээрээ тэргүүлсэн гэрээт багш Газрын тусгай үйлчилгээ, шатахуун хангалтын албаны Агаарын хөлгийн газрын үйлчилгээний хэлтсийн дарга С.Буяндэлгэрэх, ИНҮТ-ийн Дотоод хяналтын албаны ахлах мэргэжилтэн Б.Алтантуяа, Аэромонголиа ХХК-ийн газрын үйлчилгээний аудитор Д.Энхжаргал нарыг Боловсрол, шинжлэх ухааны яамны “Жуух бичиг” гардуулан баяр хүргэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.
Нисэхийн сургалтын төв нь жилд дунджаар 100 гаруй сургалтад 2500 орчим иргэний нисэхийн салбарын ажилтнуудыг анхан, давтан, дадлага олгох болон хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулж, мэргэшсэн чадварлаг ажилтнуудыг бэлтгэдэг.
Энэхүү хүндтэй үүргийг гүйцэтгэж ирсэн дээрх багш нарыг боловсролын салбарт оруулсан хувь нэмэр, ажлын үр дүнг үнэлэн Монгол Улсын Боловсрол Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалангийн тушаалаар БШУЯ-ны “Жуух бичиг”-ээр шагнасан юм.