Дэлхийн багш нарын 27 дахь, Монголын багш нарын 55 дахь баярын өдрийн мэнд хүргэе

Spread the love

Дэлхийн багш нарын 27 дахь, Монголын багш нарын 55 дахь баярын өдрийг тохиолдуулан Иргэний нисэхийн салбарт ажиллаж буй нийт багш нартаа баярын мэнд дэвшүүлье !

Иргэний нисэхийн хөгжлийн суурь үндэс болсон аюулгүй ажиллагаа, аюулгүй байдлыг бүрэн хангах, мэргэжлийн өндөр ур чадварыг хүн бүрт олгон эзэмшүүлэх их үйлсэд мэргэжлийн туршлага, эрдэм мэдлэг, авьяас чадвар, ур ухаанаа харамгүй зориулж ирсэн багш нартаа Нисэхийн сургалтын төвийн хамт олны зүгээс үргэлж талархаж явдагаа илэрхийлэхэд таатай байна.

Нисэхийн сургалтын төв нь жилд дундажаар 100 гаруй сургалтад 2500 орчим суралцагчдыг анхан, давтан, дадлага олгох болон хөгжүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамруулж байна.

Иргэний нисэхийн салбарын ажилтнуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх хүндтэй үүргийг гүйцэтгэж байгаа багш нартаа цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилтыг хүсэн ерөөе.